Надад өчигдөр үнэхээр аймар зүйл тохиолдсон. Орой давтлагаа тараад явж байтал...

Надад өчигдөр үнэхээр аймар зүйл тохиолдсон. Орой давтлагаа тараад явж байтал...

Сайн байна уу? миний бичих зүйлийг пэйждээ нийтлээд өгөөрэй. Надад өчигдөр үнэхээр аймар зүйл тохиолдсон. Орой давтлагаа тарчихаад 8 цагийн үед гэрлүүгээ харьж явсан юм. Уг нь бол гэгээ тасарчихаагүй л байсан. Гэтэл замд нэг машинаа зогсоочихсон 30 нэлээн гарсан гэмээр 2,3-н ах нар байж байсан. Гэтэл нэг нь хөөе охион унаа авах уу, хүргээд өгье энэ тэр гээд дуудаад байсан, тоохгүй хурдан явах гэтэл хүрч ирээд зам таглаад зогсчихлоо. Хажуу тийшээ болоод явах гэтэл гарнаас бариад авч байна. Тавиач ээ гээд хашгиртал бүр чанга зуураад танилцая, машинаар зугаалъя гээд байсан. Тэгээд машинаас бас нэг нь гараад ирсэн. Тэгээд өгзгийг нь баръя энэ тэр гээд хүчээр бие рүү хүрээд байсан. Тэгээд машин руу оръё гээд хүчээр чирж оруулах гээд байсан. Ойр хавьд бараг хүн байхгүй, явж байсан хүмүүс нь огт тоохгүй байсан. 2 банди явж байгаад зогсоод нэлээн хараад байсан чинь би туслаасай гэж хүсээд чанга хашгирсан ч нөгөө юмнууд чинь тэр хоёрыг пизда нар минь үхснээ хараав гэсэн чинь тэр 2 банди шууд зугтчихсан. Би хамаг хүчээрээ эсэргүүцээд өшиглөх гэж цохих гэж хазах гэж бүхий л аргаа хэрэглэсэн. Гэтэл яасан ч зугтаж чадаагүй. Бүр энэ муу гичий чинь гээд шууд нүүр лүү минь алгадаад авсан. Гэтэл хажуунаас нь нөгөөдүүл нь бүр нүүр нүдгүй цохиод балбаад эхэлсэн. Би бүр ухаан алдах шахаад яг унах гэж байсан, тэгээд шууд машин руугаа чирж оруулах гэж байсан. Азаар тэр үед холоос хэдэн хүмүүс хөөе юу болоод байна аа гээд чанга хашгираад бас утсаараа бичлэг хийгээд цагдаа дуудаарай гээд ирж байсан. Гэтэл тэд намайг түлхэж унагаачихаад машиндаа суугаад зугтчихсан. Ёстой аймшигтай байлаа. Хамаг нүүр минь хөх няц болсон минь үүрч, ямар азаар аваад явчихаагүй юм гэж л баярлаж сууна. Үүнийг яагаад нийтлүүлэхийг хүсч байна гэвэл охиддоо сэрэмжлүүлэг болгомоор байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна