Монголын далбаан дор хулгай хийдэг усан онгоц живжээ

Монголын далбаан дор хулгай хийдэг усан онгоц живжээ

Антарктидын ойролцоогоос эхлэн Баруун Африкын эрэг хүртэл 110 өдөр байгаль хамгаалагчдаас зугтсаны эцэст хулгайн загас агнуурын хөлөг живжээ.

Thunder нэртэй энэ хөлөг хулгайн загас агнуурын хэргээс болоод Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан байна.

Sea Shepherd нэртэй байгаль хамгаалагчдын хөлөг онгоц тэдний араас мөрдсөөр Гвинейн буланд хүрэх үед буюу Даваа гарагийн өглөө Thunder онгоц живж, хөлгийн багийн 40 гишүүнийг байгаль хамгаалагчид аварсан гэнэ.

Гэвч байгаль хамгаалагчид тэднийг хэргийн баримтаа нуухын тулд зориудаар хөлгөө живүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Харин байгаль хамгаалагчид аврагдсан хүмүүсийн гар утаснаас хориотой загас агнуурын үйл ажиллагаа явуулж байсан баримтууд илрүүлсэн гэжээ.

Thunder хөлөг онгоцыг 2013 оны 12 дугаар сард Шинэ Зеландын засгийн газрын хүсэлтээр Интерпол мөрдөх болсон байна. Интерполын эрэн сурвалжлах бичиг баримтад дурдсанаар Thunder хөлөг нь хууль бус үйлдлээ нуухын тулд нэр болон улсын бүртгэлээ удаа дараа сольж, Монгол болон Нигери улсын далбаан дор сэлгэн аялдаг байжээ.

 

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна