Алга болсон найман настай Д.Сэржмядаг охин олдоогүй

Алга болсон найман настай Д.Сэржмядаг охин олдоогүй

Дорноговь аймгийн Замын Үүд суманд 8 настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсонтой холбогдуулан эрлийн баг охиныг эрэн хайсаар байгаа юм. Өчигдөр орой цахим ертөнцөд охиныг олдсон тухай мэдээлэл цацагдаад байсан юм. Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "Худлаа мэдээлэл цацагдаад байгаа. Одоогийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ. Охин алга болоод 10 гаруй хонож байгаа юм. Охиныг хайх ажиллагаанд бөө нар нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
яана хөөрхий охин эрүүл саруул олдоосоо
2017-11-28 14:09:34    |    202.179.3.150

Эрэн сурвалжилж байна