Христийн шашинтай хосыг зодож, аминд нь хүрчээ

Христийн шашинтай хосыг зодож, аминд нь хүрчээ

Христийн шашинтай хосыг коран судрыг гутаан доромжилсон гэж пакистанчууд үхтэл нь зодсон тухай тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ. Мөн тэдний цогцсыг ажлынх нь гадаа буюу Пунжаб аймгийн Кот Рада Кишан тосгоны үйлдвэрийн зууханд шатаасан байна. Цагдаагынхан хохирогчдыг зөвхөн Шама болон Шехзад нэртэй хос байсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй аж.

Бурхан шүтээн, ялангуяа коран судрыг шүүмжлэх нь пакистанчуудын хувьд маш эмзэг асуудал байдаг. Хэдий шашны цөөнхүүдийг хамгаалах хууль байдаг ч бараг хэрэгждэггүй бөгөөд ийм хүмүүс олон нийтийн гэнэтийн дайралтад өртөн амиа алдах явдал олон байдаг. Хамгаалалтын албаныхан хосыг аврахыг оролдсон ч ууртай олны өмнө хүч хүрээгүй ялагдсан гэлээ. Пакистаны холбогдох яамны сайдууд хэргийн газар ирсэн бөгөөд аллагын хэргийг мөрдөх ажиллагааг эхлүүлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Мултан хотод коран судрыг гутаасан их сургуулийн багшийг буудсан бол өнгөрсөн сард Пакистаны шүүх 2010 онд ийм шалтгаанаар буруутгагдсан эмэгтэйг цаазаар авах ял оноосон билээ.

Амиа алдсан шашны цөөнхүүдийн хэргийг шалгадаг боловч ихэнхи нь нотолгоо хангалтгүй гэсэн шалтгаанаар шийдэгдэлгүй хаагддаг байна.

Эх сурвалж: www.CRIMINAL.mn

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Лалынхныг бусад оронд энэ шиг нь алж хядаж байвал таарах муу ёрын сүгнүүд.
2017-11-15 12:05:40    |    208.54.80.247
I love these arilstec. How many words can a wordsmith smith?
2018-04-03 02:53:34    |    46.161.14.99
Arielcts like this just make me want to visit your website even more.
2018-04-15 04:33:27    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна