Эхнэр, хүүхдээ 1000 доллараар заржээ

Эхнэр, хүүхдээ 1000 доллараар заржээ

Мьянмарын иргэн хар тамхи худалдаж авахын тулд таван настай хүүхдээ, эхнэрийнхээ хамт 1000 доллараар заржээ. Хэрэг Хятадын хилд гарсан бөгөөд хуулийнхан эхнэр, хүүхдээ хар тамхинаас худалдсан эрийг эрэн сурвалжилж буй гэнэ.

Мьянмарын Шхан тосгон Хятадын хилтэй залгаа оршдог аж. Энэ бүс нутгаар жилд хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого хэдэн мянгаараа гардаг байна. Хятадын хар тамхины наймаачид Мьянмарт хэдэн зуун хэрэглэгч бүхий зах зээл үүсгэсэн байдгийн хамгийн эмгэнэлт жишээ нь энэ мэт төрсөн хүүхэд, авааль эхнэрээ зарах явдлаар илэрдэг аж.

Т.Бат

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Эхнэрээ зарахын оронд Аун Сан Су Чийг зарчихгүй тэнэг нөхөр байна даа
2017-11-13 17:05:24    |    202.179.27.122

Эрэн сурвалжилж байна