431 хүн зам тээврийн ослоор нас баржээ

431 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Манай улс зам тээврийн ослоор дээгүүрт бичигддэг юм. Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар л гэхэд 431 хүн зам тээврийн ослоор нас барсан гэж Замын Цагдаагийн газарт бүртгэгджээ. Энэхүү ослын 70 орчим хувь нь орон нутгийн зам дээр гарсан байна. Ослын шалтгааны дийлэнх хувийг жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан гэж байгаа юм. Хотод гарч буй осолд явган зорчигч, жолооч өртөж байгаа бол хөдөө орон нутагт жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч нар осолд өртөх нь элбэг байгаа аж.

Осолд өртсөн хүмүүсийн 56 нь бага насны хүүхэд юм. Үүнээс 48 хүүхэд орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж байгаад амь насаа алджээ.

Сүүлийн үед цас их хэмжээгээр орсонтой холбогдуулан зам тээврийн ослын дуудлага нэмэгдэж байгаа аж.  Эхний цас орсон өдөр зам тээврийн ослын дуудлага нэг дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар жолооч нар өвлийн бэлтгэлээ хангасан учир ослын дуудлага харьцангуй тогтворжжээ. Нийт гарч буй ослын 80-90 орчим хувийг авто машин мөргөлдсөн, шүргэсэн гэсэн дуудлага эзэлж байгаа аж.

Б.Янжиндулам

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна