21 нярайн цогцсыг голын усанд хаяжээ

21 нярайн цогцсыг голын усанд хаяжээ

БНХАУ-ын Шан дон аймгийн Жин инь хотын Гуан Фу голоос шар гялгар уутанд хийсэн 15 нярайн цогцос олдлоо гэсэн дуудлага орон нутгийн цагдаагийн газарт иржээ. Нярайн цогцсыг  загасчид олсон даруйдаа цагдаад мэдэгдсэн юм.  Цагдаа нарыг үзлэг хийхэд нийт 21 цогцос олдсон бөгөөд хамгийн том нь 60 см байсан бол хамгийн бага нь дөнгөж хүн төрхөндөө орж байсан ураг гэнэ.  Нярайн цогцос эхнээсээ муудаж байсан бөгөөд  тэдгээрийг орон нутгийн эмнэлэгийнхэн хаясан байх магадлалтай гэдгийг цагдаагийнхан мэдэгдлээ. Учир нь төрсөн огноо, хүүхдийн эх зэрэг мэдээллийг агуулсан нярайн хөлөнд зүүдэг мэдээллийг тасдаж авсан байжээ. Одоо нярайн цогцост задлан шинжилгээ хийж эмнэлгүүдийн өвчтний түүхтэй тулган  аль эмнэлэгийн хаягдал болохыг тогтоох гэнэ. Улмаар эмнэлгийнхэнд хариуцлага тооцон,  нярайг хүний ёсоор оршуулах юм байна.  

А.Баярмаа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна