Төрсөн охидоо 4 настайгаас нь эхлэн 40 жил хүчиндэж байжээ

Төрсөн охидоо 4 настайгаас нь эхлэн 40 жил хүчиндэж байжээ

Хүний амьтанлаг шинж нь давамгайлахаар адгуусаас долоон дор болдог ажээ. Монголд гэр бүлийн хүчирхийлэл улам өсч байгаа тухай байнга яригддаг. Хүчирхийллийн эсрэг хууль гаргасан боловч энэ төрлийн гэмт хэрэг туйлын далд нуугдмал тул тэр болгон илрээд байдаггүй. Дагавар охиноо төдийгүй төрсөн охиноо хүчирхийлж, байнга бэлгийн харилцаанд ордог эрчүүд цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ийм нэгэн гэр бүл байдаг тухай зарим нь ам булаалдан ярьдаг байлаа. Эхнэрээ нас барснаас хойш охинтойгоо хоёул амьдрах болсон 60 гаруй насны эр байжээ. Тэрбээр айлын хашаанд гэрээ бариад, охин нь сургуульдаа явсаар хоёр жил гаруй болж. Нэг удаа хажуу айлынх нь эмгэн гэрт нь явж ортол сайхь эр охиныхоо өвөрт орчихсон шав шалдан хэвтэж байсан гэдэг. Ингээд гэрэлд цохиулсан тэд удалгүй нөгөө айлынхаа хашаанаас нүүж одсон байна. Тэдний нүгэлт явдлыг мэдсэн эмгэн харин энэ тухайгаа шүүх, цагдаад хэлээгүй бөгөөд зөвхөн хавь ойрынхондоо л сонирхуулан өгүүлж суужээ.

Энэ мэт олон хачирхалтай баримтууд хүмүүсийг гайхшруулсаар байна. Австри улсад болсон ийм нэгэн хэрэг явдлыг уншигчид мэдэх байх. Хэргийн эзэн Йозеф Фритцл гэгч нь 24 жилийн турш төрсөн охиноо хүчиндэж, газар доорхи хонгилдоо хорьж байсан юм. Охин нь эцгийнхээ долоон хүүхдийг төрүүлжээ. Энэ хэрэг Австрийн Санкт-Пельтене хотод гарсан бөгөөд хэрэгтэнд тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм. Хэрэгтэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байсан боловч охин нь түүний барааг дахин харахыг огт хүсээгүй. Элизабета гэгч тэр охин нь хүүхдүүдийнхээ овог нэрийг өөрчилж, төрөлх хотоосоо дүрвэн явжээ. Одоо түүний хаана амьдарч байгааг мэдэх хүн бараг байхгүй гэнэ.

Яг үүнтэй төстэй бас нэг бусармаг явдал Австри улсын Браунау хотоос холгүй орших нэгэн тосгонд болсон байна. Одоо 80 гаруй нас сүүдэр зооглон буй хөгшин эр 40 жилийн турш өөрийн төрсөн хоёр охиноо хүчирхийлж байжээ. Хэрэгтний нэрийг орон нутгийн цагдаа нар одоогоор нууцалж байна. Анх эцэгтээ хүчиндүүлсэн охид дөнгөж 4, 12 настай байв. Одоо тэд 45, 53 настай. Эцэг нь хэдийгээр нас өндөр болсон ч шар сэмжилсэн хэвээрээ байжээ. Саяхан тэрээр нэг охиноо хүчирхийлэх гэж дайрч байгаад түлхүүлэн шатнаас унаад эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгээд эмч, цагдаа нар болсон явдлыг сонирхох явцдаа охиноос ам алдуулан асуудлын сэжүүрийг олоод авчээ. Хүчиндэгч эцгийг нь эмнэлэгийнхэн юуны өмнө сайтар эмчлэх юм байна. Дараа нь цагдаагийнхан мөрдөн байцаалтын ажлаа эхлэх ажээ. Охидын ээж нь гурван жилийн өмнө нас барсан бөгөөд нөхрийнхөө ийм гэмт үйлдлийг огт хэлдэггүй байсан нь бас л дарамтанд орсонтой нь холбоотой юм. Шар сэмжилсэн эцэг нь охидоо гал тогооныхоо өрөөнд хорьж байжээ. Хааяа охидоо салхинд гаргана. Харин шөнө унтахад нь заавал урт нарийхан бандан сандал дээр хэвтэхийг шаарддаг байсан гэнэ. Энэ нь түүний сексийн таашаал авахад нэмэр болж байсан бололтой. Австрийн шүүх түүнд охидоо хууль бусаар олон жилийн турш хорьсон, зодсон, хүчирхийлсэн гэсэн үндэслэлээр ял оноох ажээ.    

Х.Тулга

Эх сурвалж: www.CRIMINAL.mn

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Хаа газрын бузар дэвүүд бх юмаа.хүн гэхүү.
2017-11-09 15:00:30    |    202.179.25.45
Yamar zabaan zaluu be hoorhii ohin
2017-11-14 18:20:18    |    27.123.212.129
Яахаараа энэ хорвоо дэлхийн хамаг муу муухай болгоныг цуцлуулж бичдэг бн аа. Тэгээд үүнийг уншсанаар аа бид яах ёстой юм
2017-11-14 20:43:18    |    122.201.24.2
тамд ороод бүү гарч ирээсэй
2017-11-15 12:48:40    |    103.10.22.55
энэ гаж донтой сэтгүүлч гаж донтой юм бичиж таашаал авахаа болиоч. ичиж ажил
2017-11-28 12:00:54    |    182.160.37.16

Эрэн сурвалжилж байна