Алга болсон охины талаар мэдээлэл өгвөл Б.Дэлгэрсайхан гишүүн 50 сая төгрөг өгнө

Алга болсон охины талаар мэдээлэл өгвөл Б.Дэлгэрсайхан гишүүн 50 сая төгрөг өгнө

Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.  Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч бөгөөд алга болоод зургаа хонож байгаа юм. ЦЕГ-аас охины тухай мэдээллийг 5 сая төгрөгөөр үнэлээд байсан юм.Өнөөдрийн байдлаар охиныг гэр бүл ойр дотныхон, нутгийн иргэд, цагдаагийн байгууллага, Замын-Үүд сумынхан, сайн дурынхан хамтран нийтдээ тав хоног эрэн хайж байна. Энэ хүрээнд айл бүрийн жорлонг хүртэл нэгжиж байгаа аж. Мөн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийг тэр чигт нь бүрэн самнан хайх ажиллагааг 2-3 удаа 510 хүний бүрэлдэхүүнтэй явуулсан тухай ЦЕГ-аас мэдээлээд байгаа. Гэсэн ч охиныг харсан үзсэн хүн ховор байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа мухардалд ороод байна. Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлалаа.


Мэдээлэл авах утас: 70527102, 96388102


Б.Янжиндулам

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
hoorhuu ohun oldoocoi
2017-11-28 14:20:07    |    66.181.160.47
Thta”s going to make things a lot easier from here on out.
2018-04-03 01:42:59    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна