Найман настай охиныг алан хядагчаар ашиглаж байжээ

Найман настай охиныг алан хядагчаар ашиглаж байжээ

Найман настай охиныг амиа хорлогч алан хядагч болгосон эмгэнэлтэй явдал гарсан тухай Исламын Бүгд Найрамдах Улсын Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсан байдаг байна. Алан хядагчид охиныг Афганистаны өмнөд хэсэгт орших Урузган муж дахь алан хядах ажиллагаанд ашиглаж, охин нас баржээ. Дотор нь дэлбэрэх бөмбөг хийсэн цүнхийг ойролцоо зогсох цагдаагийн машинд суугаа хүмүүст аваачиж өгөхийг охиноос хүссэн байна. Тэсрэх бөмбөгтэй гэдгийг нь мэдээгүй охин хүсэлтийг нь биелүүлэхээр яваад нас баржээ. Цагдаа нар тэсрэх бөмбөгт өртөөгүй бөгөөд зөвхөн найман настай охин л амиа алдсан эмгэнэлт явдал тохиож байв. 

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
AKAIK youv”e got the answer in one!
2018-04-02 22:50:19    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна