Маргалдсаны улмаас Дэлгэр мөрөнд хоёр хүн унажээ

Маргалдсаны улмаас Дэлгэр мөрөнд хоёр хүн унажээ

 

Хөвсгөл аймгийн дундуур урсан өнгөрдөг Дэлгэр мөрөнд хоёр хүн живлээ, гэсэн мэдээлэл Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Мэдээллийн дагуу Эрэн хайх, аврах салбарын бүлгийн Л.Ганзориг тэргүүтэй зургаан хүний бүрэлдэхүүнтай баг шуурхайлан ажиллаж, иргэдийн амь насыг цаг алдалгүй аварч чаджээ.
Аврах багийнхан дуудлага авсанаас хойш зургаан минутанд багтаж,  Дэлгэр мөрний хөвөөнд очсон аж. Тэднийг очиход мөрөнд хоёр хүн бие биенээсээ зуурсан байдалтайгаар хөвж явсан байна. Аврах багийнхан тэднийг голын эрэг дээр гаргаж, эмнэлэгт хүргэжээ. Мөрөн сумын харьяат 55 настай Н, 57 настай М нар архи ууж согтууран, улмаар маргалдаж ноцолдсоноор тийн усруу унаж, амь насаараа хохирох шахжээ. Харин тэднийг маргалдаж ноцолдон, усруу унахыг холоос харсан иргэн дуудлага өгч амь насыг нь аврахад туслажээ.
Л.Зул

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
None can doubt the vectairy of this article.
2018-04-02 13:43:03    |    46.161.14.99
That”s really shwerd! Good to see the logic set out so well.
2018-04-15 04:14:14    |    46.161.14.99
Way to use the internet to help people solve prmboels! http://zdblutzbg.com [url=http://yhgjinwgql.com]yhg jinwgql[/url] [link=http://wzkfpljeuzp.com]w zkfpljeuzp[/link]
2018-04-16 02:09:16    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна