Охины амиа алдсан зочид буудлын эзэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Охины амиа алдсан зочид буудлын эзэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

"Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М охин амиа алдсан харамсалтай хэрэг хоёр сар гаруйгийн өмнө гарсан. Тус буудлын эзэн Оюунтуяад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэрэг гарсны дараахан Оюунтуяа хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Талийгаачийг архи дарс олон хоногоор хэтрүүлэн хэрэглэсэн байсан, буудал хэсч явдаг” гэх мэтээр ярьсан нь хохирогчийн ар гэрийнхэнд хүндээр туссан байна. Ингэж хэвлэлээр талийгаачийн талаар нэр хүндэд нь халдсан мэдээлэл цацсанд аав Т.Лхагвасүрэн нь гомдолтой байгаагаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм.

Иймд Т.Лхагвасүрэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандан “Очир” төвийн зочид буудлын эзэн Оюунтуяаг болсон үйл явдал болон охины тухай ярьсан зүйлтэй холбогдуулан шалгахыг хүссэн өргөдөл өгсөн аж. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаж, буудлын эзэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна