Охин хүүхэд төрүүллээ хэмээн эхнэрээ хороожээ

Охин хүүхэд төрүүллээ хэмээн эхнэрээ хороожээ

Aфганистанд нэгэн эмэгтэй хоёр дахь удаагаа охин төрүүлснээс болж нөхөр нь түүний амийг хороожээ. Эрх баригчдын мэдээлж буйгаар 22 настай Эсторай нэртэй эмэгтэйн цогцсыг хөршүүд нь олсон байна. Ойр дотных нь хүмүүсийн ярьж буйгаар Шир Мухаммэд анх эхнэрээ охин хүүхэд төрүүлснээс нь хойш дарамталдаг байж. Мөн хоёр дахиа охин төрүүлвэл ална гэж заналхийлж байжээ. 2-3 сарын өмнө хоёр дахиа төрсөн нь охин хүүхэд байжээ. Эхнэрийнхээ амийг хөнөөсний дараа Кундуз мужийн Ханабадру зугтаасан байна. Тиймээс Шир Мухаммэдийн ээжийг баривчилжээ.

Мөн цагдаа нарын мэдээлж буйгаар Мухаммэдийн эх бэр Эсторай нь өөрийгөө дүүжилж амиа хороосон гэж мэдэгджээ. Гэвч хэргийн газар дээрээс ямар нэгэн олс уяаны төрлийн зүйл олдоогүй байна.

Афганистанд айл гэрээ авч явдаг нь эрэгтэйчүүд байдаг. Тиймээс айл бүр эрэгтэй хүүхэдтэй болохыг хүсдэг байна.

Мөн дэлхийд хамгийн их ээжүүдийн нас баралт их байдаг газар бол Афганистан. Энд охидын ихэнх нь 15 наснаасаа өмнө гэрлэж, хүүхдээрээ ээж болдог байна.

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна