Монгол залууг хэрцгийгээр хөнөөсөн алуурчин 12 жилийн дараа баривчлагдаж байжээ

Монгол залууг хэрцгийгээр хөнөөсөн алуурчин 12 жилийн дараа баривчлагдаж байжээ

Одоогоос 18 жилийн өмнө буюу 1999 оны гуравдугаар сарын зургаанд ОХУ-ын Самара хотын Камышлинск дүүрэгт Монгол Улсын иргэнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн байдалтай байсныг олжээ. Тус этгээдийг хөнөөсөн алуурчин 12 жилийн дараа баривчлагджээ. Тодруулбал, Самара-Уфа чиглэлийн 1193 километрийн урттай авто зам бүхий Камышлинск дүүрэгт, Ново-Усманово тосгоноос 500 метрийн зайд УАЗ-2206 маркийн автомашин онхолдож шатсан байжээ. Осолдсон машинаас шатаж, зэрэмдэглэгдсэн хүний цогцос олдсон байна. Хэргийг шалгах явцад гэмт этгээд талийгаачийн гар хөлийг хүлж амь насанд нь хүрсэн болох нь тогтоогджээ. Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор хохирогч нь 1963 онд төрсөн Монгол Улсын иргэн байсан гэнэ. Иймээс Самарагийн тойргийн прокурорын газраас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Гэсэн ч Монгол Улсын иргэнийг онц харгис аргаар хөнөөсөн этгээд баригдалгүй 12 жил болсон байна.Тус улсын цагдаагийн ажилтнууд 12 жилийн турш шалгасны эцэст манай улсын иргэнийг зэрлэгээр хөнөөсөн алуурчин этгээд Ульяновын тойргийн оршин суугч болохыг илрүүлсэн байдаг байна. Хэрэгтэн өдгөө Кемеровын тойргийн засан хүмүүжүүлэх газарт ял эдэлж байгаа юм байна. 

Самара хотын мөрдөн байцаагч нарын үзэж буйгаар алуурчин этгээд гэнэт дэгдсэн маргааны үеэр хохирогчийн аминд хүрсэн бөгөөд хэрэгтэн хохирогчийг хийн гар буугаар буудаж ухаан алдуулаад, гар, хөлийг нь хүлж машинд нь хийн шатаасан байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улсын иргэн нь ОХУ-д наймаа хийдэг, нэлээд бийлэгжүү нэгэн байсан гэдэг аж. 

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна