Дэлхийн II дайны үед немеци цэргүүд хар тамхи хэрэглэдэг байжээ

Дэлхийн II дайны үед немеци цэргүүд хар тамхи хэрэглэдэг байжээ

Вермахтын үнэнч цэргүүдэд дэлхийн дайны бүхий л жилүүдэд наркотик хэрэглүүлдэг байжээ. Первитин (метамфетамин) мансууруулах бодис нь урт зам туулах, өл даах мөн зоригтой тулалдахад нь нөлөөлдөг үйлчилгээтэй байсан гэнэ. Энэ санаа нь энгийн цэргийг робот усан цэрэг, далайчин, нисгэгч болгох зорилготой байжээ. Үүнийгээ хүний дээд төрөл хэмээн үздэг байсан хэмээн фармаколог Вольф Кемпер өөрийн III Рейхийн хар тамхитай холбоотой түүхийн номондоо бичжээ. 

Адольф Гитлерт первитинийг хэрэглэхийг Берлиний цэргийн академийн доктор Отто Ранке анх зөвлөжээ. Ингэснээр дэлхийн II дайны үеэр немеци цэргүүд 200 сая таблетик первитин хэрэглэсэн гэдэг. Дайны төгсгөлийн үеэр нацистийн анагаахынхан первитин болон кокаинийг үндэслэн “нууц зэвсэг” хэмээх накотик гарган армийнханд хэрэглүүлж байжээ. Ингэхдээ эхлээд хорих лагеруудад туршилт явуулдаг байж.

Жишээ нь Заксенхаузений хорихын хоригдолуудад наркотикийг хэрэглүүлээд олон өдрийн марш хийлгэн үр дүнг нь судалж байсан гэнэ. Метамфетамин гэдэг нь хамгийн их хорт үйлчилгээтэй накотик бодис. Үүнийг анх 1919 онд японы эрдэмтэн Акира Огата нээж гаргажээ. Мөн Японы камиказенууд ч ийм төрлийн наркотикийг хэрэглэдэг байсан гэх баримт бий. Харин 1938 оноос Германд ихээр үйлдвэрлэж эхэлсэн ажээ. Метамфетаминийг Гитлер ч хувийн эмчилгээний зорилгоор хэрэглэж байсан гэдэг. Дайны сүүлийн өдрүүдэд тэр хэдэн арван таблетикийг хэрэглэжээ.

Р.СЛАВА

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
nemezi baihdaa yahavdee, nemzyyd, esvel nemz, esvel germanuud, german zergyyd gene bizdee
2017-11-06 14:35:25    |    62.167.114.16
That kind of thinikng shows you”re an expert
2018-04-02 18:57:26    |    46.161.14.99
I told my kids we”d play after I found what I nedeed. Damnit.
2018-04-15 04:24:35    |    46.161.14.99
Thanks for sharing. Your post is a useful contiibutron. http://nwfxkly.com [url=http://kjpcfz.com]kjpcfz[ /url] [link=http://hhevku.com]hhevku [/link]
2018-04-16 02:19:28    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна