Дэлхийд зартай шорон: “ДОМОГТ” АЛЬКАТРАС…

Дэлхийд зартай шорон: “ДОМОГТ” АЛЬКАТРАС…

Энэхүү The Rock буюу “хад” хэмээгддэг Алькатрас арал Калифорнийн Сан-Францискод оршдог. Уг арал дээрх цэргийн шоронд оргон зайлах өндөр магадлалтай онц хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хорьдог байлаа. Харин одоо бол Алькатрас нь музей болоод байгаа билээ...

Арлыг нээснээс хойш буюу 1861 оноос тус арал дээр Америкийн анхны иргэний дайны үеэр бүх мужаас ирсэн цэргийн олзлогдогсдыг авчран хорьж байсан бол 1898 онд испани-америкийн дайны үед хоригдлуудын тоо 26-аас 450 болтлоо өссөн байна. Харин 1906 онд хотын бараг ихэнх хэсгийн сүйтгэсэн газар хөдлөлт Сан-Францискод болох үеэр аюлгүй байдлыг хангах үүднээс бусад төрлийн гэмт хэрэгтнүүдийг арал дээр олноор шилжүүлэн авчирч байв. Харин 1920 он гэхэд арал дээр гурван давхар шоронгийн барилга барьж дууссан бөгөөд нэг сул өрөө үлдээгүй гэдэг. Маш хатуу чанга дэглэм үйлчилж байсан уг шоронд 1920 оны сүүлээс дэглэмийг бууруулж бейсболын талбай байгуулж бүр хоригдлуудыг хувцас хэрэглэлтэй ч болгож. Баасан гарагийн үдэш болгон хоригдлуудын дунд бооцоотой боксийн тэмцээн зохион байгуулдаг болсон гэдэг. Уг тэмцээнийг үзэхээр Сан-Францоско хотоос ч зочид ирдэг болжээ. Гэвч 1934 онд Америкийн Батлан хамгаалах яам уг шоронг маш их зардал өртөгтэй хэмээн үзээд хаах шийдвэрийг гаргасан байлаа. Гэтэл 1920-1930-аад оны их хямралын үеэр зохион байгуулалтай гэм хэргийн бүлэглэл тус улсад асар ихээр бий болж зэвсэгийн наймаа, архины хууль бус худалдаа газар авч эхэлжээ. Томоохон мафийн бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө дайн зарласнаар энгийн иргэдийн амгалан тайван байдал бүр амь насанд ч ноцтой аюул тулгарч эхэлсэн юм. Гангстерууд бараг бүх хотын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж байсан цаг үе.

Иймээс тэдний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахын тулд засгийн газар Алькатрасыг эргэн нээж ингэхдээ холбооны шоронгийн чиглэлээр үйл ажиллагааг явуулахаар болжээ. Гэмт хэрэгтнүүдийг шийтгэх, хашраах гол аргын нэг нь энэ байлаа. Ингээд шинэ Холбооны шоронгийн захирагч Санфорд Бэйтс, ерөнхий прокурор Гомер Каммингс, Роберт Берж  нар шоронг шинэчлэх, хамгаалалтыг өндөржүүлэх, барилгын бүтэцийг сайжруулах төсөл дээр ажиллаж эхэлжээ. үүний үр дүнд зөвхөн барилгын суурийг үлдээгээд үлдсэнийг нь шинээр сэргээн барьсан байна. 1934 оны дөрвөн сард жоо шинэ өнгө төрхтэй алдарт шорон “үйлчлүүлэгчдээ” хүлээн авахад бэлэн болоод байв.  Камер бүр цахилгаан гүйдэл бүхий хаалга хаалттай, бүх цонх төмөрлөсөн, зэвсэгийн бүхэл бүтэн складтай болоод байв. Хоолны зааланд байнга зодоон гардаг тул тусгай хий цацах хоолой байрлуулж, харуулын цамхагийн хамгийн хэрэгтэй гэсэн газар бүрт босгосон байна. Бүх хаалганууд цахилгаан удирлагаар онгойж хаагдана. 600 камерыг В,С,Д гэсэн блокт хуваав. Ингээд эргэн тойрон хүв хүйтэн далайн усаар хүрээлдсэн Алькатрас буюу Холбооны шорон ажлаа эхлүүлжээ.

Алькатрасийн хоригдлууд шүүхээс ял авдаггүй. Тэд зөвхөн Америкт онц аюултайд тооцогддог хоригдлууд бусад шоронгоос ирнэ. Хэн ч Алькатрасыг өөрийн дураар сонгох эрхгүй, бас хугацаанаасаа өмнө гарах боломжгүй. Гэхдээ хоригдлуудад бага зэрэг эрх бий. Камерт нэг нэгээрээ байх, хоол, ус, хувцасаар хангагдах, эмнэлгийн тусламж хүртэх гээд... Харин хувийн эд зүйлс гэж юу ч байлгах ёсгүй. Шоронгийн номын сан тэдэнд байнга үйлчилнэ.  Ÿмар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном сонин харин онц хориотой. Захидалыг нь шоронгийн захирагч өөрөө биечлэн уншиж шалгана. Шаардлагтай бол үг өгүүлбэрийг хасаж болдог. Ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн ганстерууд бүгд энд цаазлагдсан. Шоронгийн дүрэм зөрчсөн этгээдүүд барилгын зүүн хэсэгт байх тусгай камерт хориглдох болдог. Бие засах газар нь гэж зүгээр нэг нүх. Дээгүүрээ огт хувцас өмсөхгүй. Маш хүйтэн, ямар ч гэрэлгүй тас харанхуй өрөө. Хаалганы доод талд хоол оруулж өгдөг ганц л нүх байна. Ихнэх тохиолдолд тэнд 2-3 хонуулна. Хэдийгээр хүйтэн байлаа ч гэсэн зөвхөн шөнө болоход дэвсэх матрас өгдөг байжээ. Хамгийн дээд зэргийн шийтгэл нь энэ байлаа. Хоригдлууд үүнээс болон галзуурч эсвэл үхлийн өвчин тусдаг байсан аж.

Харин 1963.03.21-нд шоронг дахин хаажээ. Арал дээр хоригдож байгаа хүмүүст маш их хөрөнгө мөнгө зарцуулж байжээ. Тэгээд ч шоронд засвар хийхэд наад зах нь 3-5 сая доллар шаардлагтай болоод байв. Хаагдсанаас хойш аралыг цашид ямар зориулалтаар ашиглах талаар олон санал гарч байсан гэдэг. Гэтэл 1969 онд индианчуудын хэд хэдэн омгийнхон арал дээр суурших болж барилгууд тэдний орон гэр болж эхэлсэн байна. Тэд ил гал түлэх болсноор төв байр, шоронгийн камерууд, харгалзагч нарын орон гэр багагүй сүйдэж эхэлжээ. Гэвч индианчууд арал дээр тийм ч их удаан оршин суурьшсангүй. 1971 онд Америкийн засгийн газрын шийдвэрээр тэднийг аралаас хөөн зайлуулжээ. Индианчуудын барилгын ханан дээр зурсан зураг, үлдээсэн ул мөрийг одоо ч харж болно. Ингээд 1971 оноос аралыг “Алтан хаалга” хэмээх амралтын зугаалгын бүс  болгосон билээ. Энэ ч утгаараа 1973 онд цуулчдад зориулан Алькатрас үүд хаалгаа нээснээс хойш өнөөг хүртэл жилдэ ойролцоогоор сая орчим хүн домогт газарт ирж сонирходог ажээ.

Алькатрасаас оргосон нь.

Уг шорон байгуулагдаад 29 жил болоход тэндээс нэг хоригдол оргож чадаагүй байсан юм. Гэхдээ 34 хоригдол 14 удаа оргох гэж оролдсон байлаа. Тэдний хоёр нь хоёр удаа оргох гэж, долоо нь буудуулж, хоёр нь живж, тав нь ор сураггүй алга болсон бол үлдсэнийг нь эргүүлэн шоронд нь авчиран хорьжээ. Хоёр хоригдол арлаас сэлж зугатаж чадсан хэдий ч нэг нь 1945 онд нөгөө нь 1962 онд баривчлагджээ. Харин 1946 онд түүхэнд “Алькатрасын төлөөх тулаан” хэмээгдэх болсон орголт зохион байгуулагдсан билээ. Тэр хэрэг явдлын улмаас таван хоригдол, хоёр хамгаалагч цаазлуулсан билээ.

Жижиг орголтууд: 1937.12.16-нд Теодор Коул (Theodore Cole) болон Ральф Роу (Ralph Roe) нар төмөр эдлэлийн цехэд  ажиллаж байгаад зэмсэг ашиглан цонхны торыг авч ус руу үсэрчээ. Гэвч тэдэнд аз таарсангүй. Тэр өдөр маш  хүчтэй шуурга дэгдсэний улмаас тэр хоёр Сан Францискогийн эрэг хүрч чадалгүй живж үхжээ.  Тэдний цогцосын олоогүй бөгөөд өнгөө хүртэл сураггүй алга болсон хэмээн үздэг.

1938 05.23-нд  модны цехэд ажилладаг байсан  Жеймс Лимерик (James Limerick), Жимми Лукас (Jimmy Lucas)  мөн Руфус Фрэнклин (Rufus Franklin) нар зэвсэггүй байсан харгалзагчийг цохиж унагаад цамхаг дахь харгалзагч руу дайрчээ тэр үед харгалзагч  Гарольд Стайтс (Harold Stites) тэдэн шууд гал нээсэн бөгөөд Лимерик газар дээрээ үхэж харин  нөгөө хоёр нь баригджээ. Тэднийг харгалзагчийн амь насыг хороосон хэмээн бүх насаар нь хорих ял оноосон гэдэг.

“Док” хэмээх хочтой  Артур Баркер, Дэйл Стэмфилл, Уильям Мартин, Генри Янг, Руфус Маккейн нар 1939.01.13-нд мөн л цонхны төмрийг эвдэн онгойлгож гараад эргийн орчмоор завь хайж байлаа. Хамгаалагчид тэднийг арлын баруун хэсгээс илрүүлжээ. Ингээд Мартин, Янг, Маккейн гурав газар дээрээ бууж өгсөн бол Баркер, Стэмфилл хоёр эсэргүүцсэн боловч буудуулан шархдсан байна. Баркер нь сүүлд эмнэлэгт нас барсан юм.

1941.05.21-ний өдөр Джо Кретцер (Joe Cretzer), Сэм Шокли (Sam Shockley), Арнольд Кайл (Arnold Kyle) болон Ллойд Баркдолл (Lloyd Barkdoll) нар хүмүүжлийн ажлийн үеэр хэд хэдэн харгалзагчийг барьцаанд авчээ. Харин тэдэнд харгалзагч Пол Мэдиган (Paul Madigan) яагаад ч энэ арлаас зугатах арга байхгүй гэдгийг сайн ойлгуулснаар хоригдлууд өөрсдөө сайн дураараа бууж өгсөн байна. Пол хожим нь тус шоронгийн гуравдахь захирагч болсон билээ.

1941.09.15-нд орчны цэвэрлэгээ хийж байх үеэр Жон Бэйлесс (John Bayless) оргохоор завджээ. Тэр хэдийгээр усанд хүрч чадсан ч цаад талын эрэг хүртэл сэлж чадсангүй. Мөс мэт хүйтэн ус түүнийг эргэн арал дээр ирэхээс өөр аргагүй болгосон юм. Дараа нь түүнийг Сан-Францискод аваачин шүүх хуралд оролцуулж байх үед тэрээр шүүхийн танхимаас зугатаах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.

1943.04.14-нд Джеймс Борман (James Boarman), Гарольд Брест (Harold Brest), Флойд Гэмильтон (Floyd Hamilton) мөн Фред Хантер (Fred Hunter) нар хоёр харгалзагчийн барьцаалан шоронгийг бүсээс гаран эргийн ойролцоо хүрчээ. Гэтэл тэр үед нэг хархгалазагч тэднээс зугатаж чадсанаар түгшүүр зарлажээ. Харин түгшшүр аван харгалозагчид тэднийг эрж хайх үер оргодлууд аль хэдийн арлаас холдон сэлж байлаа. Ингээд харгалзагчид тэдэн рүү гал нээсэн бөгөөд үүний үр дүнд хоёр нь баригдаж, хоёр нь живж үхжээ.

Фрэнк Моррис болон ах дүү Энглин нарын орголт

Энэ шоронгийн түүхэн дэхь хамгийн алдартай орголтын эзэд бол Фрэнк Моррис (Frank Morris) болон ах дүү Джон (John Anglin) Кларенс Энглин (Clarence Anglin) нар юм. Энэхүү алдарт гурав 1962.06.11-ний өдөр өөрсдийн хоригдож байсан камераасаа оргожээ. Маш төгс болосруулсан төлөвлөгөө.  Шоронгийн В корпусын камеруудын хананы цаана нэг метрийн өргөнтэй ямарч хамгаалалтгүй, албаны зориулалтын туннель байдаг байж. Ингээд үүнийг мэдсэн тэр гурав тунелль руу орохын тулд бетонон хананаас нэг хэсгийг нь л авахад хангалттай гэж үзжээ. үүний тулд тэдэнд гар аргаар хийсэн өрөм хэрэгтэй байлжээ. Түүнийгээ мань гурав металь мөнгөн халбага болон 10 центийн зоосон мөнгө, тоос сорогчноос авсан мотор зэргээр хийжээ.  Дуу чимээ гарах байсан тул тэд хөгжим тоглох нэг цагаа ашигладаг байлаа. Тэгээд хананд нүх бэлэн болоход гурван оргодол орондоо хүүхэлдэй бэлдэн орхиод туннель руу орсон бөгөөд нүхээ цаанаас нь тоосгоор таглажээ. Ингээд цаашаагаа агааржуулагчаар дамжин дээвэр дээр гарч ирээд шууд ус руу орон тасралтгүй сэлжээ. Гэвч… Тэд эрэг хүртэл сэлж чадаагүй юм. Хүйтэн усанд живж үхсэн гэх бөгөөд одоог хүртэл тэр гуравыг сураггүй алга болсонд тооцдог. Харин зарим эх сурвалцуудын үздэгээр бол тэднийг эрэг дээр хүрээд нуугдсан ч гэдэг.

“Алькатрасын төлөөх тулаан”

Энэ бол 1946.05.02-нд хийсэн оргох гэсэн оролдлого юм. Тэр явдлаас болж хоёр харгалзагч, гурван хоригдол үхэж, 14 харгалзагч, нэг хоригдол шархджээ. Банк дээрэмдсэн хэргээр 20 жилийн аван хоригдож байсан  Бернард Кой (Bernard Coy) гэгч шоронгийн баруун хэсэгт байх зэвсэгийн агуулахын харуул хамгаалалт сул гэдгийг мэджээ. Таван сарын 2-ны өдрийн хоёр цагийн үед тэрээр харгалзагчийг хууран зорилгодоо хүрснээр агуулах руу нэвтэрч “Спрингфилд” винтоваар зэвсэглэжээ. Мөн хамтрагчиддаа автомат буу, хаалганы түлхүүрүүд, хийн гар бөмбөг, бороохой зэргийг тараан өгчээ. Зэвсэглэсэн хоригдолууд есөн хамгаалагчийг барьцаалан авч нэгэн камерт хийн түгжжээ.  Хоригдлуудын төлөвлөснөөр бол тэд завь олзлох  байжээ. Гэтэл ингэхийн тулд тэдэнд шоронгийн нөгөө корпуст хүрэх шаардлагатай байжээ. Харин тэнд хүрэх хаалгануудын түлхүүр тэдэнд байсангүй. Ингээд Бернард Кой болон түүний хамтрагч Джозеф Крецер нар хамгаалагчдаас хэрэгтэй түлхүүрийг шаардахад тэд өгөхийг хүсээгүй байна. Харгалзагчийг нэг нэгээр буудаж эхлэхэд тэдний нэг болох Билл Миллерт запас түлхүүр байсныг олж авчээ. Хоригдлууд эхний хаалгыг нээн цааш гарах гэхэд хамгаалалтын хаалтууд автоматаар хаагдаж тэд гацаанд оржээ. Ингээд түгшүүр зарласнаар шоронд эргийн хамгаалалтынхан, ТТГ-ынхан, ХМТ гээд бүгд ирэв. Ингээд гацаанд орсон хоригдол, шорон руу орох гэсэн хамгаалалтынхан нарын хооронд ширүүн буудалцаан эхэлжээ. Далайн явган цэргийнхэн тэдэн рүү эхлээд нулимс асгаруулах хий цацжээ... Ингээд дөрөвний өдрийн өглөөний 09.45 минутанд Крецер, Кой болон Марвин Хаббард нарын цогцосыг оллоо. Энэ хэрэгт оролцсон гэх Миран Томпсон (Miran Thompson), Сэм Шокли (Sam Shockley) нарыг 1948 онд Сан-Квентиний хорт хийн камерт цаазалжээ.

Зартай хоригдлууд:

Роберт Страуд (Robert Stroud) нь 1942 онд Алькатрасд ирсэн. Тэр 17 жил хоригдсоныхоо зургааг нь D  хэсэгт, 11-ийг нь шоронгийн эмнэлэгт өнгөрүүлжээ. 1934 онд Аль Капонег Алькатраст ирэхэд түүнийг бурхан адил тахин шүтэн, хүндэтгэж байв. Харин пулемётчин Жорж 1934.09.04-нд иржээ. Шоронгийн дарга Жонстон түүнийг хамгийн боловсролтой нь хэмээдэг байлаа.

Алькатрас урлагт:

-“Алькатрасаас оргосон нь” кино 1979 онд бүтээгдсэн. Гол дүрд нь клинт Иствуд

-“Хад” хэмээх кино 1996 онд бүтээгдсэн бол гол дүрд нь алдарт Шон Коннери, Николас Кейж нар тогложээ.

-“Хараал идсэн Алькатрас” /2007/ Фил Остин, Жесси Камачо, Жереми Гилкрист, Аарон Харви, Жо Жонс нар тогложээ.

-Tony Hawk”s Pro Skater 4 тоглоом нь Алькатрасаас сэдэвлэсэн.

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Alkatras zoolnii temdeg bichiheer yadag um be
2017-11-06 13:46:59    |    62.167.114.16
Gee whiz, and I thuhogt this would be hard to find out.
2018-04-03 00:24:28    |    46.161.14.99
Furrealz? That”s mauelvorsly good to know.
2018-04-15 04:29:51    |    46.161.14.99
These pieces really set a standard in the inrdstuy. http://yhgbvlupra.com [url=http://wwjmlrxwm.com]wwjm lrxwm[/url] [link=http://tdtxmmani.com]tdt xmmani[/link]
2018-04-16 02:25:21    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна