Ливийн удирдагч асан Каддафи өөрийн бие хамгаалагчаар зөвхөн онгон охидыг сурган авдаг байсан бөгөөд үүнийгээ тэрээр эмэгтэйчүүд үнэнч шударга, дайчин байдаг хэмээн тайлбарлаж байсан. Тиймдээ ч удирдагчаар ажиллаж байхдаа Калашников автомат буугаар зэвсэглэсэн 40 бүсгүйгээр биеэ хамгаалуулдаг байсан түүхтэй.
Үнэн хэрэгтээ Каддафи бие хамгаалагч бүсгүйчүүдээ өөрийнхөө тайлбарлаж байснаас өөр шалтгаанаар ажилд авч байсан нь тогтоогдожээ. Тодруулбал Каддафи бие хамгаалагчдаа ээлж дараалан хүчинддэг байжээ. Түүний энэ явдал эх нутгаасаа дүрэвсэнтэй нь холбогдон илэрсэн бөгөөд Каддафийн бие хамгаалагчаар ажиллаж байсан таван бүсгүй шүүхэд хандсанаар дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан удаатай ажээ.
Үүгээр ч зогсохгүй дээрх шалтгаанаар Ливийн арми зөвхөн бүсгүйчүүдээс бүрдсэн тусгай салааг байгуулан 400 гаруй бүсгүйг эгнээндээ нэгтгэсэн байдаг байжээ. Тэднээс жил бүр сонгон шалгаруулж, эрх баригчдын хувийн хамгаалалтад томилдог бөгөөд шалгаруулалтад тэнцсэн бүсгүйчүүдийг Каддафи эхлэн хүчирхийлж, хөвгүүддээ сонголттойгоор өгдөг байсан байна. Хөвгүүд нь хүссэн бүсгүйгээ таалсны дараагаар армийн генералуудын мэдэлд өгдөг. Генералууд мөн бие хамгаалагч бүсгүйчүүдийг хүчиндсэний дараагаар үндсэн ажилд нь оруулдаг байжээ.
Дашрамд дурьдахад Каддафи этгээд сонин зантай бөгөөд даяанч маягаар амьдардаг. Нэгэн үе цагаан хоолтон ч болж байсан тэрбээр кофе, цай, согтууруулах ундаа уудаггүй, тамхи татдаггүй, маш бага хэмжээгээр иддэг нэгэн байсан ажээ.
А.Баярмаа