Нацистуудаас өдгөө амьд сэрvvн vлдээд байгаа зартай таван яргачин

Нацистуудаас өдгөө амьд сэрvvн vлдээд байгаа зартай таван яргачин

Зуроффын жагсаалтаас...

Алоис Брюннер

Эйхманы баруун гар, Парисийн ойролцоох Дранси хэмээх дамжин өнгөрvvлэх лагерийг удирдаж байсан энэ яргачныг Австри, Франц, Грек, Словакаас ачигдан ирсэн 140.000 хvнийг хомроголон устгасан гэх хэргээр буруутган ял төлөвлөөд байгаа билээ. Дайны дуусмагц тэрээр Георг Фишер хэмээх нэрээр Сири рvv дvрвэн гарсан бөгөөд тvvнээс хойш Европт удаан хугацаанд маш нууц байдалд амьдарч байгаа билээ. Хоёр удаа vхээд боссон гэх тэрээр сvvлчийн удаа “Моссад”-ынхны тавьсан тэсрэх бөмбөгөнд золтой л vхчихээгvй байна. Франц тvvнд цаазаар авах ял төлөвлөөд байсан удалгvй насаар нь хорих хэмээн ”зөөллөсөн” ажээ. Одоо тvvнийг хаана амьдарч байгаа бvр амьд эсэхийг нь ч мэдэх хvн огт байхгvй. Албан бу мэдээлээр бол тэрээр 1996 онд нас бараад Дамаск оршуулсан гэх аж. Тэгвэл 2005 онд Алоисыг Бразилид байна гэсэн мэдээллийн дагуу мөрдөх ажиллагааг дахин эхлvvлээд байгаа юм.

Ариберт Хайм

“Vхлийн доктор” гэх нэрээрээ алдаршсан нэгэн. Австрийн Маутхаузен хэмээх хорих лагерьт хvмvvс дээр садист хэлбэрийн тарчлаан зовоох олон төрлийн туршилтийг хийсэн. Ямарч мэдээ алдуулах тариа хийлгvйгээр мэс ажилбар хий, судас руу нь тvvхий ус болон бензин шахах, зvрхэнд нь хор, хар тамхи тарих гэх мэт. Олон зуун хvний амийг хороосон хэрэгт буруутай. Дайны дараагаас 1962 он хvртэл Баден-Баденд гинетикийн чиглэлээр бие даасан туршилтын ажлаа vргэлжлvvлэн хийж байсан аж. Тэр өдрөөс хойш тvvнийг Испани, Швейцари, Египт, Уругвай, Бразили, Аргентин, Чилид харсан гэдэг. Харин өнгөрсөн оны зун нацистуудын ангууч гэгддэг Эфраим Зурофф Хаймыг Чилид байгаа хэмээн тооцоолж тусгай ажиллагаа явуулсан ч vр дvнгvй болсон юм.

Иван Демьянок

Энэ этгээд Треблинкийн хорих лагерьт байхдаа хvний санаанд оромгvй зэрлэг vйлдлээрээ бvр “Догшин Иван” гэдэг нэр алдартай болоод байжээ. Тvvнийг 29.000 хvний vхэлд буруутгаж байгаа бөгөөд хоригдлуудыг өөрийн санаачлагаар хомроголон устгаж байсныг гэрчлэх хvн ч бий болоод байгаа. Дайн дуусмагц тэрээр Америк руу цагаачилсан бөгөөд 1986 онд Израилль тvvнд цаазаар авах ялыг эчнээгээр өгөөд байсан юм. Харин сvvлд Иваныг хорих лагерийн харагалзагч байсан гэж vзээд ялыг нь буурулжээ.  Тэр одоо Америкт байгаа. Харин Америкчуудын хувьд өөрийн мөрдөлтөө 2008 оны таван сараас эхлvvлсэн байна. Тvvнийг аль хэдийн Америкийн иргэн болоод байгааг нь өнгөрсөн онд л мэджээ. Одоо тvvний эх орон Украин ч биш, Польш ч биш болсон. Харин хэргийн материалыг мөн өнгөрөгч онд Америкаас Германы талд шилжvvлж эхэлсэн. Одоогоор Мюнхений прокурор 80 боть ном адил зузаан хавтаст хэрэгтээ нь танилцаж байгаа юм.ъ

Шандор Кепиро

Унгарын жандармын ахмад асан тvvнийг Сербийн Нови Сад гэдэг хотод болсон аллагад оролцсон хэмээн буруутгаж байгаа. 1942 оны нэг сард тэнд гурван өдрийн дотор 1200 хvнийг алж Дунай мөрөн рvv шидэж живvvлжээ. Энэ аллагад оролцсон хэргээр Унгарын зvгээс тvvнд 1944, 1946 онд хоёр удаа ял сонсгож 10 жил чанга дэглэмтэй шоронд суулгахаар төлөвлөөд байсан гэдэг. Харин тэрээр амжиж Аргентинд бvгэжээ. Гэхдээ тэрээр 1996 онд нутагтаа эргэн ирж одоо Будапештэд амьдарч байна.  Хоёр жилийн өмнө тvvнийг ХМТ-ныхон олж 1944 онд төлөвлөөд байсан ялыг эдлvvлэх болоход тухайн цаг vеийн шvvхийн тогтоол хугацаа нь өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгvй болгохоос өөр аргагvй болжээ.

Миливой Ашнер

Хорватын нацист намын гишvvн, “Славоны гал” хэмээх цагдаагийн байгууллагын дарга асан тэрээр гэмт vйлдэлээ Хорватын дорнод зvгээс эхэлсэн гэж vздэг. “Vхлийн Лагерь”-т хэдэн зуун еврей, серб, цыган иргэдийг хороосон гэх хэрэгт буруутгагдсан. Дайн дуусмагч Австрид Георг Ашнер хэмээх нэрээр нууц байдалд орсон байна. Тvvнийг хожим баривчилсан нч эмч нарийн зvгээс тvvнийг ял даахгvй, маш сул дорой биетэй байна гэсэн дvгнэлт гаргаснаар тэр энгийн амьдралдаа хоригдохоор болжээ.                                            

Р.Слава


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Shoot, who would have thughot that it was that easy?
2018-04-02 19:05:44    |    46.161.14.99
A minute saved is a minute eanred, and this saved hours!
2018-04-15 04:24:50    |    46.161.14.99
That really cauerpts the spirit of it. Thanks for posting. http://qyszjlaybb.com [url=http://edzpmb.com]edzpmb[ /url] [link=http://nuvpqadcudq.com]n uvpqadcudq[/link]
2018-04-16 02:19:36    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна