Нөхрөө шоронгоос суллуулах гэж нисдэг тэрэг барьцаалжээ

Нөхрөө шоронгоос суллуулах гэж нисдэг тэрэг барьцаалжээ

Грект алан хядагч байгууллага гэж тооцогддог “Хувьсгалт тэмцэл” бүлэглэлийн толгойлогч Никос Мазиотисийн эхнэр Пангиота Роуп гэгч эмэгтэй шоронд байгаа нөхрөө суллахын тулд нисдэг тэрэг барьцаалахыг завджээ.

Тэрээр зорилгодоо хүрэхийн тулд зургаан хүнтэй нисдэг тэрэг хөлөглөн Термисия хотоос хөөрчээ. Замаараа Теологос тосгоноос өөр таван зорчигч нэмж авна гэж төлөвлөсөн байсан аж. Гэвч хөрснөөс хойш таван минутын дараа нисгэгчид гар буу тулгаж, чиглэлээ өөрчлөн Афин руу нисэхийг шаардсан байна. Нөхөр Никос Мазиотисийнх нь хоригдож буй Коридаллос шорон нь Грекийн нийслэлээс холгүй байдаг ажээ. Харамсалтай нь эмэгтэйн төлөвлөгөө бүтэлгүйтэж, нисгэгч заналхиллийг нь эс харгалзан нисдэг тэргээ газардуулжээ. Харин гэмт этгээд буугаа хаяад зугтаж одсон байна. Цагдаа нар буунд шалгалт хийхэд Н.Мазиотисийн нэр дээр бүртгэлтэй болох нь тодорхой болсон аж.

Пангиота Роуп гэгч энэ эмэгтэй нь 2007 онд Афин дахь АНУ-ын ЭСЯ руу гранат шидэгчээр буудсан хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж байжээ. 

 

С.Төгөлдөр


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна