Аймшигтай: Монголын 24 иргэн нас бараад байна

Аймшигтай: Монголын 24 иргэн нас бараад байна

Хэдэн жилийн өмнө энэ өвчнийг илрэх бүрт нийгэм даяар нэлээн дуулиан шуугиан болдог байлаа. Харин одоо бол бүр тоохоо байжээ. Анх 1992 онд ДОХ бүртгэгдсэнээс хойш өдгөө Монгол Улсад 218 хүн энэ өвчнөөр өвчилжээ. Энэ бол хамгийн сүүлийн тоо буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гаргасан албан ёсны статистик тоо юм. Дүн мэдээнээс харахад ДОХ-оор өвчилсөн 24 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, ДОХ илэрсэн сүүлийн 25 жилийн дотор 24 хүн хорвоог орхижээ. Хүйсийн хувьд ДОХ-той хүмүүсийн дунд эрэгтэй 80, эмэгтэй 20 хувийг эзэлж байна. Харин насны хувьд улам залуужиж 15-хан настай хүүхэд ДОХ-оор өвчилснийг албаныхан хэлж байгаа юм. Хүүгийн хувьд энэ оны нэгдүгээр сард ДОХ-оор өвчилсөн нь илэрсэн бөгөөд одоо байнгын эмчилгээтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

С.Баяр


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна