Цуврал алуурчин шүүхээс 71 жилийн ял аваад алга ташжээ

Цуврал алуурчин шүүхээс 71 жилийн ял аваад алга ташжээ

Цахим орчинд нэгэн ялтан шүүхийн шийдвэрийг дэмжиж баярлан алга ташсан явдал анх удаа боллоо. Энэ тухай бичлэг ч цахим ертөнцөөр гэрлийн хурдтай тархаж хүмүүсийн эгдүүцлийг ихэд хүргээд байгаа юм. Хэргийн тухай мэдээллийг хүргэе. Өмнөд Африкийн шүүхээс цуврал аллага үйлдсэн Камерон Уилсонд 71 жилийн ял оноожээ. Бүхэл бүтэн тосгоныг айдаст автуулсан алуурчин эр шүүх танхимд ялын тогтоол уншсаны дараа хохирогчдын нүдэн дээр алга ташиж, "Эцэст нь би амьд үлдлээ" гэж орилсон байна. 

Түүнийг Өмнөд Африкийн шүүх нийт 13 үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ. Тодруулбал, түүнийг таван аллага, нэг хүчингийн хэрэг, гурван хүн алахыг завдсан хэргээр буруутай эсэхийг нь шүүсэн аж.
Тэрбээр хамгийн сүүлийн хохирогч болох 18 настай Лекита Мурыг 98 удаа хутгалж хөнөөсөн юм. Үүнээс өмнө 16 настай Стэси Ли Мохалыг хүчиндсэнийхээ дараа чулуугаар цохиж алсан бол Тойхер Стобер, Алфонсо ван Рууен нарыг хөнөөж, Дауней Дэвидсийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж улмаар 71 жилийн жил авсан юм. 

 

Б.Янжиндулам

 

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна