Төрсөн охиноо хүчирхийлсэн эмэгтэйг баривчилжээ

Төрсөн охиноо хүчирхийлсэн эмэгтэйг баривчилжээ

Герман улсад жигшүүрт хэрэг үйлдсэн 24 настай эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр дөрвөн настай охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж байхдаа бичлэг хийсэн байна. Иймд тус улсын цагдаагийн газраас хэрэгтэнд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, цахим сүлжээнд гэмт хэргийн холбогдолтой зүйл байршуулсан, хүүхдийг садар самуунд уруу татсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Уг хэрэг дээр Франкфуртын прокурорын газар ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар, “Гэмт этгээд энэ аймшигт хэргээ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үйлдсэн. Харин бидний шалгаж буй энэ бичлэг долдугаар сарынх болохыг тогтоогоод байна” гэжээ.

Иймд гэмт этгээд ноцтой хэрэг үйлдсэн тул зохих хүнд ялаар шийтгэх нь тодорхой байгаа юм.

Г.Хүслэн  

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна