Нүүрний багсаа угаахгүй байснаас болж амиа алдах шахжээ

Нүүрний багсаа угаахгүй байснаас болж амиа алдах шахжээ

Техас мужийн 21 настай оюутан Кэти Райт өөрт нь тохиолдсон аймшигтай явдлыг бусад бүсгүйчүүдэд сануулга болгон цахим хуудсандаа бичжээ. Бүсгүй гоо сайхны энгийн хоёр дүрмийг тоолгүй явснаасаа болж амиа алдах шахсан байна. Кэти нүүр буддаг багс, хэрэгслүүдийг байнга угааж байх, батгыг хэзээ ч дур мэдэн бүү шах гэсэн хоёр дүрмийг үл тоодог байжээ.

Тэрбээр нэгэн өглөө нүүрэн дээрх жижиг батгаа шахчихаад будаг шунхаа түрхээд гарчээ. Кэти уг нь арьсаа сайн арчилж, хэзээ ч нүүрний будгаа арилгалгүйгээр унтдаггүй гэнэ. Гэвч маргааш өглөө нь түүний духан дээрх жижиг батга улам том болсон байжээ. Кэти бас л шахаж, өөрийнхөөрөө арга хэмжээ авсан байна. Харин дараа өдөр нь бүсгүй өндөр халуурч, нүүр нь бүхэлдээ хавдаж, түргэн дуудталаа бие нь мууджээ. Тэрнээс оройтсон бол Кэтигийн амийг аврахад бэрх болох байсныг эмч нар ярьсан байна. Бүсгүйн арьсны гүнд бактер орж, цаашлаад нүдийг нь сохлох аюултай байжээ. Удсан бол бактер тархи руу орж, Кэти амиа алдах байсан гэнэ. Энэ бүгд нүүрний багс, бусад хэрэгслүүдээ угаагаагүй хэрэглэснээс болсон байна.

Кэти өөрийнх нь алдааг бүсгүйчүүд битгий давтаасай гэсэндээ энэ түүхээ хуваалцаж, нүүр буддаг хэрэгслүүдээ яг одоо угаахыг охидод зөвлөжээ. Уншигч та ч бас хэдэн минут зарцуулаад нүүр буддаг хэрэгслүүдээ угаахаас залхуурдаг юм биш биз. Амьдрал будаг шунхнаас үнэтэй шүү дээ.


О.Саша

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна