ЗХУ-ын үлдээсэн аймшигт хар мөр

ЗХУ-ын үлдээсэн аймшигт хар мөр

Аралийн тэнгис, Казахстан

1930 оноос эхэлсэн ямарч бодлого төлөвлөлтгүй бүтээн байгуулалт нь Аралийн тэнгисийг хатаажээ. Өмнө нь хөлөг онгоц хөвж байсан энэ газарт өдгөө тэмээ бэлчиж байна.

Баку, Азербайжан

Энэ бол хуучин нийгмийн үед ЗХУ-хамгийн хөгжингүй, аж үйлдвэрлэлийн хот байжээ.  Нефтийнхээ ачаар мегаполис болсон. Гэтэл... Маш том нефтийн нуур асуудал боллоо. Усгүй болж, газар нь хатаж ургамал нь үхэж эхэлсэн. Өдгөө бас нэг сөнөсөн цөл болжээ.

Сумгаит, Азербайжан

Эмч нар төрөлхийн сонгогтой төрсөн хүүгийн амийг аврах гэж хэдэн цаг «ноцолджээ». Эцэст нь хүү үхсэн. Энэ бол химийн болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн хотын нэг жишээ. Олон хүн тэндээс дүрвэжээ.  

Семей, Казахстан

Семипалатиний цөмийн туршилтын полигон 1991 онд хаагдсан ч өнөөдөр ч гэсэн тэндээс 10 000 — 20 000 микрорентген туяа ялгарсаар байгаа.

Магнитогорск, Орос

Магнитогорскийн загасчид Урал мөрнөөс загас бариад түүнийгээ зах дээр зардаг. Гэтэл хажуухан талд нь төмөрлөгийн том үйлдвэрүүд голын усыг бохирдуулсаар байна. Мэдээж загас түүнд ихээр хордсон л байгаа.

Норильск, Орос

Энэ бол дэлхийн хамгийн бохир хотын нэг. Байгалийн сүйрэл хамгийн ихээр явагдсан газар. Гол буруутан нь өнгөт металл


Донецк, Украин

Донецкийн уурхайчдын дунд эрүүл үлдсэн нэг ч хүн байхгүй. Тэд мэргэжилдээ хайртай тулдаа л... Өдөр болгон нүүрс “иддэг” гэж болно.


Новокузнецк, Орос

Агаарт хүнд химийн элемент цацдагаараа Новокузнецк алдартай. Төмөрлөгийн үйлдвэр, уурхай, цахилгаан станцууд үүнд гол үүрэг гүйцэтгэнэ. Дээр нь 115.000 хүнд хөнгөн машин...


Кунда, Эстони

Цементийн хүнд үйлдвэрийн ажилчид үдийн завсарлагаанаар л атга цэвэр агаараар амьсгална. Ажлын үеэр агаар дутагдах бол тэнд юу ч биш.

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна