31 сая доллар хожсон эр сураггүй алга болжээ

31 сая доллар хожсон эр сураггүй алга болжээ

Үндэсний сугалааны ялагч болж 31 сая доллар хожсон ачааны машины жолооч  Авраам Шекспир сураггүй алга болоод байсан билээ. Түүнийг арван сар эрж байсны эцэст цагдаа нар байж болох хамгийн муу таамаглалыг дэвшүүлж эхэлжээ.

Авраам Шекспир нь 43 настай, 2012 онд Флоридагийн хонжворт сугалаанаас 31 сая ам.доллар хожих үедээ ачааны машины жолооч хийдэг байжээ. Жилийн дараа цуг ажилладаг байсан жолооч нь түүнийг хожлын сугалаа бүхий түрийвчийг булааж авсан хэмээн шүүхэд хандсан ч Авраам шүүх дээр ялалт байгуулсан юм.

А.Шекспирийн гэр бүлийнхэн түүнийг гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай Полк Каунтигийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. “Цаг өнгөрөх тусам түүний үхсэн байх магадлал нэмэгдэж байгаа” хэмээн цагдаагийн ажилтан сурвалжлагчид өгүүлсэн байна.

Түүний талаар мэдээлэл өгсөн хүнийг 5000 доллараар шагнана гэсэн зарлал ч гаргаж үзжээ.

Харин түүнтэй хамтран ажилладаг Ди Ди Мур гэгч хэлэхдээ "Авраам өөрөөс нь мөнгө хүссэн үй түмэн хүсэлтээс залхсандаа сайн дураараа хотоо орхиж явсан" гэжээ.  

Аврам сугалаанд хожсон мөнгөнөөсөө татвар төлснийхөө дараа 16.9 сая доллартай үлдсэн бөгөөд үүнээс хойш түүнд тоо томшгүй олон ах дүүс гарч ирэх болсон гэнэ. Эцэг эх нь салж, тус тусдаа хүнтэй сууснаар иймэрхүү ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байжээ.

 

С.Төгөлдөр

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна