Хэдхэн цагийн дотор 400 гаруй хүнийг дээрэмджээ

Хэдхэн цагийн дотор 400 гаруй хүнийг дээрэмджээ

Перугийн зүүн өмнөд мужид бүлэг дээрэмчид авто замыг хааж байгаад 400 гаруй хүнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тэд хэдэн цагийн турш зам дээр зогсч дайран өнгөрсөн зорчигчдыг дээрэмдсэн байна. Ингэхдээ хохирогчдыг явуулалгүй, машинаас нь буулгаад газар хэвтүүлж байсан гэнэ. Хэрэг өнгөрсөн даваа гарагт Карабая мужид болжээ. Нүүрээ багаар халхалсан, ойролцоогоор 10-15 тооны дээрэмчид ням гарагийн 23,00 цагаас хойш замыг чулуугаар хааж эхэлсэн гэж орон нутгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурджээ. Дээрэмчид босгосон хаалтныхаа тусламжтайгаар дөрвөн цагийн дотор 400 хүн дээрэмдэж амжсан байна. Хохирол нь нийтдээ 180 мянган ам.доллар болжээ. Хэрэг гарсан Карабая муж нь хүн амын нягтшил бага, дэд бүтэц муу хөгжсөн, тэр ч бүү хэл цагдаагийн хэлтэст нь ч телефон утас байхгүй хоцрогдсон газар аж.   

 

С.Төгөлдөр

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна