Зураг авалтын талбайд болсон таван эмгэнэлт үхэл

Зураг авалтын талбайд болсон таван эмгэнэлт үхэл

Жүжигчид амьдралдаа нэг бус удаа үхдэг. Гэхдээ уран бүтээл дээрээ л дээ. Гэвч тэдэнд зураг авалтын үеэр үхэл жинхэнээсээ тохиолдсон таван тохиолдлыг хүргэе. Золгүй явдал, найруулагчийн хайхрамжгүй байдал эсвэл алдаа байв уу. Зөвхөн жүжигчид бус орлон тоглогч, тайз засагч нар амиа алдсан тохиолдол олон. 

Брэндон Ли-“Хэрээ”

Энэ киног хараалтай бүтээл ч гэдэг. Гол дүрийн жүжигчин Брэндон Ли /Брюс Лигийн хүү/-д золгүй явдал тохиолдсон тэр өдөр 1993 оны 4 дүгээр сарын 1 байжээ. Зураг авалт эхлэхээс хэдэн цагийн өмнө Ли тоглоом хийн “Магнум-44” буу авчраад гохыг нь даржээ. Бүгд айн жүжигчин рүү харахад Брэндон инээгээд “Дүүжлүүлж үхэх ёстой хүн живдэггүй гэдэг. Би өөрөөр үхнэ. Буунаас айгаад байх хэрэггүй” гэж хэлсэн байна. 

Гэвч зураг авалт эхлэхэд сум түүний толгой руу жинхэнээсээ оржээ. Алдаа гарч, нөгөө тоглогч нь түүн рүү буудахад буу цэнэгтэй байсан гэдэг. Брэндоны хурим хоёр долоо хоногийн дараа болох байсан ч жүжигчин эмнэлэгт очоод хэдэн цагийн дараа нас барсан байна. Тэрээр ухаан оролгүй байсаар хорвоог орхижээ.

Сергей Бодров /бага/-“Элч”

 2002 оны 9 дүгээр сарын 20-нд Оросын алдарт найруулагч Сергей Бодровын хүү бага Сергей ууланд зураг авалтаар явж байгаад цасны нурангид даруулсан билээ. 130 хүн амиа алдсаны 23 нь киноны багийнхан байсан аж. Бага Бодров тэргүүтэй хэдэн хүний цогцсыг олоогүй учир сураггүй алга болсонд олон жил тооцсон юм.

Вик Морроу-“Бүрэнхийн бүс”


Энэ киноны зураг авалтын үеэр аймшигт үхлүүд тохиолджээ. Жүжигчин Вик Морроу болон хоёр хүүхэд Вьетнамд болсон зураг авалтын үеэр амиа алджээ. АНУ-ын армийн нисдэг тэрэгнээс зугтан хуучин тосгонд нуугддаг хэсгийн зураг авалт дээр нисдэг тэрэг 6, 7 настай хүүхдүүд болон Морроугийн толгой дээр шууд буучихсан байна. Нисгэгч жолоогоо алдаж, тэр гурвын толгойг тасджээ.
Үүнээс хойш АНУ-д шөнийн зураг авалтад хүүхдүүдийг оролцуулах журамд өөрчлөлт орсон байна. Кино багийнхан Морроугийн охид болон нас барсан хоёр хүүхдийн эцэг эхэд нөхөн төлбөр өгөөд л өнгөрсөн гэхэд болно. Зураглаачийг нь эрүүгийн хэрэгт татсан ч удалгүй суллажээ.

Арт Шолль-“Шилдэг мэргэн бууч”


Залуу Том Крузын тоглосон энэ кинонд сөнөөгч онгоцуудын хооронд олон буудалцаан болдог. Кинонд оролцож байсан нисгэгчид мэргэжлийнх байсан ч золгүй явдал тойрсонгүй. Орлон тоглогч Арт Шолль жолоогоо алдаж онгоц нь осолджээ. Киног нас барсан орлон тоглогчид зориулсан байна.

Соня Дэвис-“Бруклины цус сорогч”


Орлон тоглогч нар дунд эмэгтэй хүн цөөнгүй. Энэ кинон дээр найруулагчийн бодсоноор Соня 14 метр өндөртэй байшингаас харайх ёстой болжээ. Мэдээж газарт түүнийг тосч авах аюулгүйн арга хэмжээг авсан байсан аж. Гэвч алдаа гарч, бүсгүй аюулгүй газар унасангүй. Байшингийн хана цохижээ. Тэрээр 13 өдөр комд байж байгаад нас барсан байна.
Зураг авалт дээр Сонягийн гурван хүүхэд нь ээжийгээ харахаар ирсэн байсан гэдэг.

Инна Бурдученко-“Хэн ч тэгж хайрлаагүй”


Залуу жүжигчний анхны кино ажлуудын нэг байсан энэ бүтээлд Бурдученко шатаж байгаа байшингаас хэд хэдэн удаа зугтах ёстой байжээ. Нэгэн дубль дээр бүсгүйн өсгий шаланд тээглэж, энэ хооронд нь байшин шатсан байна. Иннаг байшингаас гаргаж авахад биеийн 78 хувь нь түлэгдсэн байжээ. Нүүр хэсгээс нь авах юм байгаагүй гэдэг. Үзэгчид түүнд цусаа, арьсны хэсгээ өгч байсан ч Иннаг аварч чадаагүй аж.

О.Саша


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна