”Араар нь тавьсан” нөхрийнхөө машиныг мөргөн гэмтээжээ

”Араар нь тавьсан” нөхрийнхөө машиныг мөргөн гэмтээжээ

Чили улсын оршин суугч нэгэн эмэгтэй өөрийг нь хуурч мэхлээд буй нөхрөө хашраахаар араас нь дагасан байна. Ингээд ойролцоох дэлгүүрийн гаднаас  нэгэн бүсгүйг машиндаа суулгаад хөдлөхийг нь хараад улаан өнгийн BMW машинаараа араас нь мөрдөж эхэлжээ.

 

 

Нөхрийнх нь машин зогсон, нуудгай хосууд дотроос нь гараад ирэнгүүт эхнэр нь өөрийнхөө машинаар нөхрийнхийгөө мөргөж эхэлсэн аж. Энэхүү болсон явдлыг ойр хавьд нь явсан гэрчүүд гар утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд тавьсан байна.

 

 

Тэнд байгсад бүсгүйг болиулахыг оролдсон боловч уурандаа улангассан эмэгтэй дийлдэхгүй байсан бололтой. Ингээд хэдэн хормын дараа цугларсан хүмүүс рүү ямар нэгэн зүйл ууртай хашгирчихаад яваад өгсөн байна.      

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна