Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийн мотоциклын араас нь мөргөжээ

Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийн мотоциклын араас нь мөргөжээ

 

Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг, Түлүүгийн давааны орчим дахь"Дондогийн булаг" гэх газар ноцтой авто осол гарч, мотоцикльтой зорчиж явсан иргэн Ч “Бенз жи класс” маркийн... улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан ноцтой хэрэг гараад байгаа. Тус “Бенз жи класс” маркийн автомашин дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон иргэн А буюу  /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан ил болоод байгаа. Тус хэргийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийхдээ “Өдрийн 15.00 цагийн алдад Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан” хэмээн мэдээлэл хийсэн. 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлж буйгаар бол мотоциклтой эрэгтэй туслах замаас зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн, жолоочийн буруу гэх утгагүй зүйлийг хэлсэн. 
Гэтэл бодит байдал дээрээ талийгаач туслах замаасаа хойт зам руугаа гарах  мөчид хойноос нь Н.Номтойбаяр гишүүний машин орчихсон аж. Тухайн осол “Дондогийн булаг”-ийн олон гуанзуудын хажууд болсон бөгөөдосол болсон даруйд гуанзны хүмүүс гүйгээд очиход Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийг машиндаа суулгаад аваад явсан ажОслын улмаас аарцагны яс хугарч, гол судаснууд тасарч, цус алдаж өнгөрсөн аж.

Гэтэл УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярын хэлж буйгаар бол “жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” хэмээн агсам тавьж байсан гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ талийгаач ослын газраас эмнэлэг рүү авч явах үед хөдөлж чадахгүй байсан аж. Бодит байдал ийм байхад Н.Номтойбаяр гишүүн яагаад яаран мэдээлэл хийв. Авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй бөгөөд аймгийн прокурор шууд хяналтдаа авсан нь олон хардлага төрүүлж байна. 

 

 

Эх сурвалж:Chuhal.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Нохойбаяр хэзээ нэг цагт шоронд орох ёстой алтны хараал туссан эргүү шүү дээ
2017-10-07 07:21:07    |    66.181.176.63
zevuun hulgaich
2017-10-07 08:03:01    |    78.250.222.199
ene sogtu xun alsan erguu mal shorond orox estoi
2017-10-07 08:11:15    |    150.129.141.22
buzar nohoibayr nobsh banzaldaj ybaad hyn altsiin bna l daa nobshiig shorond n hiigeechee
2017-10-09 06:14:11    |    139.5.218.243
odoo multraxgui bailgui de buzar xog shorond baix estoi noxor
2017-10-11 11:30:30    |    150.129.141.22
Hvniig dord vzdeg tolgoigvi vhdel tengeriin zalhaal vzej omhii amnaasaa garsan vgniihee toloos ooroo udahgvi boloh n zugtah argagvi burhnii shiitgel nom yosooroo bologee tiim bizdee hvmvvsee burhan boloochiin svns aluurchnaa dagdag n vneheer vnen shvv
2017-10-14 11:16:54    |    66.181.185.16

Эрэн сурвалжилж байна