Эхнэр хүүхдүүдээ хөнөөхөөр байшингаа шатаажээ

Эхнэр хүүхдүүдээ хөнөөхөөр байшингаа шатаажээ

Японы Ибараки мужийн Хитати хотод гурван давхар орон сууцны байшинд түймэр гарсан байна. Уг хэргийн гол шалтгаан нь санаатай гал тавилт бөгөөд түймрийн уршгаар нэгэн эмэгтэй, таван хүүхдийн хамт шатаж амь үрэгдсэн аж.

Ээж нь дөрвөн хүүхдийн хамт газар дээрээ шатаж нас барсан бөгөөд харин нэг хүүхдийг нь эмнэлэгт хүргэсэн хэдий ч амь насыг нь аварч чадаагүй гэнэ.

Түймрийн тухай 30 настай эрэгтэй мэдээлж, дараахан нь өөрийн гэм бурууг хүлээхээр цагдаагийн газар сайн дураараа хүрч иржээ. Тэрээр өөрийн байшинг зориуд санаатайгаар галдсан бөгөөд гэр бүлийнхээ сүйрлийн гол гэм буруутан нь юм байна. Яагаад ийм аймшигт үйлдэл хийх болсон учир шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна