Алдарт “Ламбада”-гийн дуучны шатсан цогцос олджээ

Алдарт “Ламбада”-гийн дуучны шатсан цогцос олджээ

Бразилийн Рио-де-Жанейро мужийн Сакуарема хотод 1989 онд гарсан “Ламбада” дуугаараа алдаршсан дуучин бүсгүй Лоалва Бразын цогцос олдсон байна. Сүүлийн жилүүдэд дуучин бүсгүй далайн эрэг дээр зочид буудал эрхэлж байжээ. Түүнийг алуулсан байж болзошгүй хэмээн  UOL-д мэдээлсэн байна.

Лоалва Бразын шатсан цогцсыг түүний өөрийнх нь машин дотроос олжээ. Түүний үхлийн өмнөхөн гэрт нь хоёр танихгүй хүн байсныг харсан аж.Иймээс түүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэж хэв журам сахиулагчид үзэж байгаа бололтой. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Лоалва Браз 1953 онд Рио-де-Жанейрод төржээ. 1980-аад оны сүүлээр Францад ирсний дараа түүнд алдар нэр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр орон нутгийн Kaoma поп-хамтлагтай нэгдэн “Ламбада” дууг бичүүлсэн нь олон орны хит-парадыг удаан хугацаанд тэргүүлсээр байсан билээ.

Харин сүүлд “Ламбада” хуулбар болж тааран, тус хамтлаг Боливийн Los Kjarkas хамтлагт томоохон торгууль төлөхөөр шүүхээр шийдэгдэж байсан аж.

Kaoma - Dançando Lambada (1989)

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Залуу нас минь санагдчихлаа.
2017-10-05 16:53:44    |    150.129.143.14
dunguj 20 toi bailaa
2017-10-05 23:03:20    |    202.9.42.145

Эрэн сурвалжилж байна