Бүжигчин эр тайзан дээр ухаан алдан, таалал төгсчээ

Бүжигчин эр тайзан дээр ухаан алдан, таалал төгсчээ

Энэтхэгийн Паравур хотод болсон ардын бүжгийн их наадам дээр 48 настай бүжигчин Оманакуттан тайзан дээр үзүүлбэр гүйцэтгэж байхдаа ухаан алдан унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадсангүй хэмээн Mirror-т мэдээлжээ.

 

 

Бичлэгээс харахад, Оманакуттан өөрийн багшийн хамт тайзан дээр бүжиглэх бөгөөд гэнэт бүжигчин эр хөдөлгөөнгүй болон нугаларч ухаан алдах аж.

 

 

Оманакуттан сүүлийн 25 жилийн турш бүжгийн урлагаар амжилттай хичээллэж байсан гэнэ. Бүжигчин эрийн ар гэрийнхэн түүний үхлийн шалтгааныг мэдэхийг хүсэн асуусан боловч эмч нар гараа алдлахаас өөрөөр тусалж чадахгүй байгаа бололтой.

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна