Олны нүдэн дээр гүйцэтгэсэн цаазын ял /фото/

Олны нүдэн дээр гүйцэтгэсэн цаазын ял /фото/

1979 онд исламын Иран улс байгуулагдсанаас хойш тус оронд цаазын ялыг шариатын хуулийн дагуу гүйцэтгэдэг болжээ. Ингээд олон тооны цаазын ялыг олон нийтийн нүдэн дээр гүйцэтгэдэг болсон байна.

Хүмүүсийн нүдэн дээр гэмт хэрэгтнийг дүүжилж цаазалснаар бусдад сургамж болж, гэмт хэргийн гаралтыг бууруулна хэмээн үзэж байсан аж. Харин 2008 оны хоёрдугаар сард цаазын ялыг олны нүдэн дээр гүйцэтгэхийг хориглох тухай шийдвэр гарчээ.

 

Хүн амын зүгээс сөрөг хандлага гарч буйтай уялдуулан ийнхүү шийдсэн хэдий ч Ираны шүүхийн системийн тэргүүний тушаалаар хааяа олны өмнө цаазлах явдал гарсаар байгаа аж. Жишээ нь, хориглох тухай шийдвэр гарсны дараахан буюу 2008 оны долдугаар сард 30 хүнийг хамарсан олноор цаазлах ажиллагааг нийтэд харуулсан байна.

 

Харин доор сонирхуулах зургууд бол 2007 онд нэгэн шүүгчийг хөнөөсөн ах дүү хоёрыг цаазлах ажиллагаа юм. 2007 оны наймдугаар сарын 2-нд Ираны нийслэл Тегераны төвд хүмүүс олноор цугларч, шүүгч Хасан Мокаддасыг хөнөөсөн алуурчдыг цаазлахыг харсан юм. Талийгаач шүүгч гэмтнүүдийг хатуу чангаар шийтгэн, шоронд илгээдгээрээ алдартай нэгэн байжээ. Түүнийг 2005 онд Ираны нийслэлийн төвд буудсан аж.

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
манайд Баярцогт мэтийн этгээдүүдийг нэг иймэрхүү маягаар хашираах хэрэгтэй. Хууль сахиулагчид болон Монгол улсын шүүх засаглал Баярцогт этгээдэд үйлчилдэгнүйгээ бүрэн утгаар нь харуулах шиг боллоо доо
2017-10-07 09:08:32    |    103.194.176.98
Баярцогт этгээдийг ХЗДХ - газар арай барахгүй бололтой
2017-10-07 09:11:08    |    103.194.176.98
harin ch Bayartsogtod mani metiig ingej duujileh darhan erh baigaa bolov uu, hen ard bidniig umguuluh yum nuguu Mungu bainaa baina...
2017-10-10 12:21:38    |    139.5.219.200

Эрэн сурвалжилж байна