Дэгдээхэй аврах гээд гэр бүлээрээ сүйрчээ

Дэгдээхэй аврах гээд гэр бүлээрээ сүйрчээ

Египетийн өмнө зүгт орших Назлат Имара тосгонд нэгэн эмгэнэлтэй явдал тохиолджээ. Ахмед хэмээх фермер эр зарж борлуулах зорилгоор дэгдээхэй үржүүлдэг байж.

Нэгэн удаа 18 метр гүн худагт нэг дэгдээхэй уначихсан байна. Фермер эр түүнийг аврах хэрэгтэй гэж гэрийнхэн рүүгээ хашгирч хэлчихээд дэгдээхэйний араас худаг руу үсэрсэн аж. Тэрээр сэлж чаддаггүй байсан учраас тэндээ живжээ.

Түүнийг аврах гэж эгч, хоёр ах нь, бас хоёр найз нь худаг руу үсрээд бүгд живсэн аж. Хэдэн цагийн дараа тэдний цогцсыг худгаас гаргаж авсан ба харин нөгөө “гайт” дэгдээхэй амьд үлдсэн байж.

Ийнхүү тэнэг гэмээр золгүй тохиолдлоор амь алдсан эдгээр зургаан хүн жил бүр олгодог Дарвины шагналын эзэн болж байсан гэнэ.

 

Энэхүү виртуал шагнал нь өөрийн буруугаас хамгийн тэнэг байдлаар амь алдсан, эсвэл хэзээ ч үр хүүхэд төрүүлэх боломжгүй болж хүн төрөлхтөний генийн фондоос зарлага гаргасан хүмүүст олгогддог хачирхалтай шагнал аж. 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна