У.Хүрэлсүхийг албан тушаалын наймаачид бус ард түмнээсээ сонгогдсон гишүүд л дэмжлээ

У.Хүрэлсүхийг албан тушаалын наймаачид бус ард түмнээсээ сонгогдсон гишүүд л дэмжлээ

Төрийн албыг зардаг, тендерийн мөнгө иддэг, өөрсдийнхөө хувийн  компанид концесс нэрээр хөрөнгө оруулалт хийдэг М.Энхболдын бүлэглэл өнөөдөр эцсийн аргаа хэрэглэж, УИХ-ын  чуулган дээр өөрийнхөө намаас сонгогдсон шинэ Ерөнхий сайдаа “боекотлох” гэж оролдов. М.Энхболд, Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин нар хэдхэн хоногийн өмнө хуралдсан Намын Бага хурлынхаа шийдвэрийг тас мартаж, “АН-тай зөвшилцөж байж өөрийнхөө намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхээ шийднэ” хэмээн эргүүтэж, УИХ-ын  чуулганы хуралдааныг хүртэл гацаах гэж зүтгэж үзлээ. Үнэндээ албан тушаалын наймаа хийсээр байгаад амташиж гүйцсэн эдгээр нөхөд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болчихвол хамаг булхай нь дэлгэгдэнэ гэж болгоомжилсон хэрэг. 

Өнөөдөр “УИХ-аас Засгийн газрын тэргүүнийг томилоход 32 гишүүн нь эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол гараагүй, МАН-ын түүхэнд ч урьд үзэгдээгүй үзэгдэл болов хэмээн олон нийт шуугиж байна”. Гэхдээ МАН-аас нэр дэвшсэн, М.Энхболдын эрх мэдлийг хамгаалах гэж улаарсан, өөрсдөө сайд, даргын албан тушаал хүртэх гэж сандарч, самгардсан 32 гишүүний энэ увайгүй үйлдэл  нь өөрөө У.Хүрэлсүх гэгч ямар хүчтэй лидер болохыг баталж өглөө. МАН-д навстайтал ялагдаж, одоо ч энэ ялагдлынхаа “хордлого”-ноос гарч ирж чадахгүй суугаа АН-ын гишүүд У.Хүрэлсүхийг дэмжиж,  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд энэ өдөр томилогдлоо. У.Хүрэлсүхийг албан тушаалын наймаачид бус, ард түмний сонгосон нэр цэвэр УИХ-ын гишүүд дэмжлээ. 

Албан тушаал, хээл хахуульд идэгдэж, концесс нэрээр 800 тэрбумыг халаасалсан сайд дарга нар, төрийн албан тушаалыг 60 тэрбумаар худалдах тохироо хийсэн албан тушаалтнууд, Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газар, мөрдөлт мөшгилт, хардлага, сэрдлэг, доромжлол гүтгэлгийг туул У.Хүрэлсүх өнөөдөртэй золгосон. Түүнийг дэмжиж, бохирдож гүйцсэн улс төрийг цэвэрлэхийг хүссэн  УИХ-ын 33  гишүүн энэ хугацаанд түүнтэй хамт байсан. У.Хүрэлсүх, түүнийг дэмжсэн 33 гишүүн Монголын улс төрийн түүхэнд бичигдэж үлдэнэ. 

Харин сайнаар дурсагдах уу, саараараа дурсагдах уу гэдэг У.Хүрэлсүхийн дараагийн шийдвэрүүдээс шалтгаална. У.Хүрэлсүх нэг бол М.Энхболдтой албан тушаал наймаалцах, аль эсвэл өөрийг нь дэмжиж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эсрэг зогсож, намынхаа удирдлагыг сөрж чадсан УИХ-ын 33 гишүүнтэйгээ нийлж Засгийн газраа байгуулах уу гэсэн сонголт түүний өмнө тулгарлаа.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна