Дэлхийн 1-р дайны үед эрэмдэг болсон цэргүүдэд баг зүүлгэдэг байжээ

Дэлхийн 1-р дайны үед эрэмдэг болсон цэргүүдэд баг зүүлгэдэг байжээ

Дайн гэдэг бол хүсэх зүйл биш. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Их Британийн шархадсан цэргүүд нүүрэндээ ямар аймшигтай гэмтэл авч, түүнийг нь орчин үеийн пластик хагалгааны эцэг гэгдэх аргаар нуудаг байсныг нь харуулсан түүхэн гэрэл зургийг "Daily Mail" олонд хүргэжээ. Дэлхийн дайн 1918 онд эхэлж, нэг жилийн дараа дууссан юм.

Их Британийн цэргүүдийн эрэмдэг болсон нүүрийг бүтэн болгох үүргийг АНУ-д төрсөн уран барималч Анна Коулман Ладд хүлээжээ. Тэрбээр цэргүүдийн нүүрэнд таарсан баг бүтээдэг байсан юм. 
Парис болон Италийн Ром хотод уран барималчаар суралцсан энэ эмэгтэйгийн ачаар цэргүүд холоос хүн харахад бүтэн нүүртэй юм шиг харагддаг байв.

Түүнийг ажилдаа ирэх үед масктай болох гэсэн цэргүүдийн урт дараалал хүлээдэг байлаа. Залуухан мэс засалч Харолд Гиллис эрэмдэг болсон цэргүүдийн нүүрний хэвийг гаргаж, уран барималч руу илгээдэг байсан аж.

 

 

 

 

 

Ж.Сондор

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна