“Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна

“Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна

Энхболд, Ж.Эрдэнэбат нар ээлжит бохир улс төрөө яг одоо өрнүүлж байгаа мэдээлэл төрийн ордноос ирлээ. Тэр нь юу гэвэл, тэдний бүлэглэлийн зүгээс У.Хүрэлсүхд “Сайд нарынхаа 50 хувийн бидэнд өгөхгүй бол Ерөнхий сайдаар томилох хуралдаанд оролцохгүй” гэж ил шулуухан шантааж хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нараа бүрдүүлэхдээ бидэнтэй тохиролцохгүй бол өөрийн талын 30-аад гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэж бойкотолж байна.

Энэхүү үйлдлээрээ тэд эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө улайрч, юу ч хийхээс буцахгүй болсноо баталлаа. Улс орны байдал, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэн ажилд нь оруулах хэрэгцээ шаардлага тэдний хувьд хамаатай асуудал биш аж. Гол нь хэрхэн яаж албан тушаалтай зууралдаж үлдэх вэ, хэдэн сайдыг өөрийн хүнээр томилуулах вэ гэдэгт л төвлөрч байгаа М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын увайгүй үйлдэл улс төрийн тавцанд ил тод боллоо. 

 

Б.Хурцболд

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
ёоо ёстой огиудас хүрэх юм аа. новш гэж бүгд зайлаасай. эдэнд ер нь ард нь эх орон ард иргэд бий гэдгийг мэддэг малууд уу үгүй юу.
2017-10-06 10:30:44    |    103.229.121.52

Эрэн сурвалжилж байна