Дөрвөн хүний амийг авч одсон аймшигт осол гарчээ

Дөрвөн хүний амийг авч одсон аймшигт осол гарчээ

Үнэхээр харамсалтай. Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар автын аймшигт осол болж, дөрвөн иргэн амиа алджээ.

Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тэдний нэг нь хүүхэд байжээ. Талийгаачид 76-78 УБР улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашинтай явж байсан байна. 

Осол болсон газарт дээрх аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа талаар албан эх сурвалж мэдээллээ. 

С.Баяр

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна