Архинаас болж амиа алдсан бидний сэтгэлд хоногшсон жүжигчид

Архинаас болж амиа алдсан бидний сэтгэлд хоногшсон жүжигчид

Социализмын үед зөвлөлтийн кино бидний хувьд гадаад үзвэр болж байлаа. Ийм ч учраас тухайн үеийн орос жүжигчдийг сайн мэддэг, тоглосон кинонуудыг нь шимтэн үздэг байсан. Тэгвэл эдгээр “танилуудаас” маань нэлээн хэд нь архи гэгч хорт ундааны уршгаар нөгөө ертөнцөд оджээ.

 

Владислав Галкин

38 насандаа хорвоог орхисон Владислав Галкины тухай дурсамж үзэгчдийн сэтгэлд мартагдаагүй байгаа. Тэрээр архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой нойр булчирхайн өвчлөлөөр таалал төгссөн юм.

 

Николай Черкасов

Сергей Эйзенштейний кинонд Александр Невскийн дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн агуу жүжигчин Николай Черкасов 1-2 хундага дарс тогтоолгүйгээр хэзээ ч тайзнаа гардаггүй байсан аж.

 

Петр Алейников

“Тракторчид” хэмээх киноны Савка, “Бөгтрөгтэй морьхон” үлгэрийн Емелигийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Петр Алейников олон кинонд зураг авахуулж байсан хэдий ч өөрийн авьяас билгээ бүрэн дүүрэн нээж амжилгүй архинд орсны улмаас 50 насандаа хорвоог орхисон байна.

 

Олег Даль

Олег Даль цэл залуухан, 39 настайдаа хорвоог орхижээ. Тэрээр театраас хөөгдөх хүртлээ архинд толгойгоо мэдүүлсэн байна. Киевт зураг авалтанд оролцож байхдаа архидан алга болоод, зүрх нь хаагдан нас баржээ.

 

Юрий Богатырев

Жүжигчин Юрий Богатырев өөрийн уран бүтээлийн сэтгэл ханамжгүй байдлаа архиар нөхөн явсаар 41 насандаа таалал төгссөн аж.

 

Николай Еременко

Алдарт “XX зууны дээрэмчин” Николай Еременко удаан хугацаанд архитай нөхөрлөсний уршгаар тархинд нь цус харван нас баржээ. Түүний үхлийн бодит шалтгааныг олон сая шүтэн бишрэгчдээс нь удаан хугацааны турш нууцалж байсан гэнэ.

 

Владимир Высоцкий

Нэрт жүжигчин, дуучин Владимир Высоцкий 42 насандаа таалал төгссөн билээ. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд архидалт түүний уран бүтээлд сөргөөр нөлөөлсөн байна. Тэрээр амьдралдаа өөрчлөлт хийхийг ойлгож байсан хэдий ч хорт “шулам” тийм ч амар салаагүй бололтой.

 

Георгий Бурков

Алдартай жүжигчин Георгий Бурков судас бөглөрлөөс болж хорвоог орхижээ. Түүнд задлан шинжилгээ хийхэд бүхий л эд эрхтэнүүд нь архинд хүчтэй түлэгдсэн байсныг хараад эмч нар дуу алдаж байсан гэнэ.

 

Андрей Краско

Жүжигчин Андрей Краско стресс, ядаргаагаа архиар тайлж явсаар 49 насандаа таалал төгссөн байна.

 

Олег Ефремов

72 настайдаа таалал төгссөн Олег Ефремовын хувьд архи түүний онгодыг хөглөдөг хэмээн үздэг байсан аж. Тэрээр энэхүү хорт зуршилтайгаа тэмцэхийн чухлыг сайтар ойлгодог байсан бөгөөд МХАТ-ын удирдагч болсныхоо дараа согтуу жүжигчдийг театр руу орохыг хатуу хориглосон аж.

 

Елена Майорова

Жүжигчин Елена Майорова аймшигт үхлээр хорвоог орхижээ. Тэрээр 39 настайдаа амьдаараа шатан нас барсан аж. Бүтэлгүй дурлалаас үүдсэн сэтгэлийн шархаа архиар даруулж байсан жүжигчин бүсгүй ухаангүй согтсон үедээ өөр дээрээ бензин асган шатсан байна.

 

Д.Мигаа


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Монголчууд минь хүний газрын архичин яах вэ өөрсдийгөө л хичээвэл барав бишүү Хаа газар гайгүй амьдарч явсан хүмүүс цагийн аясаар амьдрал нь доройтохыг алийг тэр гэхэв. Өөрсдийгөө хичээ өөрсдийгөө хичээ
2017-10-03 16:36:54    |    66.181.180.89

Эрэн сурвалжилж байна