Америкийн түүхэнд гарч байгаагүй 15 минутын аллага

Америкийн түүхэнд гарч байгаагүй 15 минутын аллага

Дэлхий нийтийг цочроосон аймшигт аллага Лас-Вегаст болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг хэмжээлшгүй их уур хилэнгийн илэрхийлэл хэмээн үзсэн байна. Ерөнхийлөгчийн нэр дээр хаягласан эмгэнэлийн цахилгаан утас дэлхийн өнцөг булан бүрээс очсоор байгаа аж.

 

Невадагаас гаралтай тэтгэврийн эр зочид буудлын тагтан дээрээс хөгжмийн фестивалийн оролцогчид руу гал нээсний уршгаар 60 орчим хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаж гэмтжээ. Цагдаагийнхны урьдчилан мэдээлснээр, алуурчин этгээд террористуудтай ямар нэгэн байдлаар холбоогүй байсан бололтой.

 

Түүний байрлаж байсан буудлын өрөөнд их хэмжээний зэвсэг хэрэгсэл олджээ. АНУ-ын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй энэхүү олныг хамарсан цуст аллага иргэд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн хуулин дээр дөрөөлөн үйлдэгдсэн байна.

 

 

Лас-Вегаст болсон ургацын баяр болон кантри хөгжмийн их наадам шөнийн 11 цагийн үед цуст аллага болж хувирсан аж. Тайзан дээр дуулж байсан дуучин Жейсон Олдин болон түүнийг сонсож байсан 22 мянган үзэгчид эхлээд юу болоод буйг огт ойлгоогүй гэнэ. Салют биш болохыг сүүлд мэдсэн бөгөөд алуурчин этгээд тэднийг алган дээрээ тавьсан мэт харж, галт сумаар харсан бүхнээ шүршсэн байна.

 

 

Ийнхүү 15 минут автоматаар шүршсэний уршгаар 59 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархадсаны улмаас орон нутгийн эмнэлгийн өрөөнүүд шархтнуудаар дүүрсэн аж. Алуурчин этгээд Mandalay Bay зочид буудлын 32-р давхраас автоматаар шүршиж эхэлсэн бөгөөд хурсан олон зугтаж гүйлдсэн боловч буудлага үргэлжилсээр байсан гэнэ.

 

Аллага явагдсан газраас холгүй орших Лас-Вегасын нисэх буудал онгоц хүлээн авах, хөөргөхөө түр зогсоосон байна. Алуурчны байрлаж байсан зочид буудлын өрөөний хаалгыг тэсрэх бодисын тусламжтай нээж орсон боловч уг этгээд аль хэдийн амиа хорлосон байжээ. Түүний дэргэдээс хэд хэдэн автомат буу, маш их хэмжээний сум олдсон байна.    

Алуурчин этгээд бол 64 настай Стивен Пэддок байсан бөгөөд ямар шалтгаанаар энэхүү аллагыг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааг бүхий л хувилбараар явуулж байгаа бөгөөд гэмт этгээд ямар нэгэн сэжиг төрүүлэхээр зан авиргүй, энгийн нэгэн байсан тухай түүний дүү өгүүлжээ.

 

 

Пэддок нилээн чинээлэг амьдардаг бөгөөд Флорида, Австралид үл хөдлөх хөрөнгөтэй байсан гэнэ. Харин түүний эцэг хамгийн ихээр хайгдаж байсан гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтсан этгээд байсан аж. Тэр банкуудыг зүгээр байлгадаггүй цуврал дээрэмчин байсан гэнэ.

 

Алуурчинд ямар нэгэн хамсаатан байхгүй байсан бололтой. Түүнтэй хамтран байр хөлсөлж байсан Мэрила Дэнли хэмээх эмэгтэйг цагдаагийнхан олж шалгасан хэдий ч уг хэрэгт ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ.

 

Энэ сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Америкийн зугаа цэнгэлийн нийслэлийг зорих бөгөөд тэнд хохирогчдын гэр бүлийнхэнтэй биечлэн уулзах аж. 

 

 

Las Vegas Shooting Live Coverage: At least 58 dead, 515 injured Near Music Festival

 

 

Д.Мигаа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Нэгдсэн улсын Зугаа цэнгэлийн хот Лас Вегасыг нэрийг нь сольж Лас Пэддок гэж нэрлэх нь зөв юм байна учир нь тэр нэрээ мөнххөж байна шүү дээ
2017-10-07 08:59:28    |    103.194.176.98
Зочид буудлын нэрийг нь Мандалы Педдок гэж нэрлэх хэрэгтэй учир тэр буудллаж байсан болохоор нэгдсэн улёын түүхэнд нэрээ мөнхөлж байна.
2017-10-07 09:03:39    |    103.194.176.98

Эрэн сурвалжилж байна