Освенцим хорих лагерийн 14 настай хоригдол

Освенцим хорих лагерийн 14 настай хоригдол

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хорих лагерьт ойролцоогоор 1,5 сая хүн амь насаа алдсан гэх судалгаа байдаг. Зөвхөн дайны талбарт бүс харин хорих лагерьт л хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байсан үе. Зурган дээр байгаа охиныг Чеслава гэдэг бөгөөд Польши улсаас Нацист Германы хамгийн хүнд гэгдэг Освенцимийн хорих лагерьт дөнгөж 14 настай байхдаа ирж байжээ.

Түүний уруул дээр байгаа хутганы сорив нь Гастепо буюу нууц цагдаа нараас авсан сорив юм. Анх бяцхан охиныг баривчлах үед Герман хэлээр яриагүй гэх шалтгаанаар цэргүүд бяцхан охины уруулыг хутгаар сараачсан аж. Чеслава охин Освенцимийн хорих лагерьт ердөө гурван сар байсан хэдий ч бяцхан охинд ахадсан зовлон үзэж хорвоог орхисон юм. Түүний ээжийг нийтийн талбай дээр хурдан яваагүй гэх шалтгаанаар буудан хороосон бол охиныг хортой өрөөнд оруулж алсан аж..

Хорих лагерийн харгалзагчид өдөр болгон шахуу Чеслва охиныг саваагаар нүүр нь тус газарт цохин зодож байсан ба түүний туулсан зовлонгийн хажууд энэ нь өчүүхэн хэсэг юм. Жаахан охины биед санаархсан бузар альбин чөтгөрүүд орой болгон түүн дээр бэлгийн гаж хүслээ хангаж байсан гэнэ. Харин эмэгтэй харгалзагчид охины хурууг ээлж дарааллаар хугалж хурдан хоол идэхгүй бол өнөөдөр хоолгүй гэж охиноор даажигнадаг байсан байна.
Ч.Мөнхзул

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Muusain fashistuud hvn torlohtnii omno ene nasaaraa vr udmaaraa buruutai
2017-10-03 09:31:52    |    202.70.46.237
Ч.Мөнхзул энэ хүүхдийн түүхийг хаанаас мэддэг байнаа.
2017-10-07 13:59:17    |    66.181.183.225

Эрэн сурвалжилж байна