Сахилгагүй хүүхдээ өмөөрч ресторанд зодолджээ

Сахилгагүй хүүхдээ өмөөрч ресторанд зодолджээ

Хятадын хойд зүгт орших Далянь хот дахь нэгэн рестораны ажиглалтын камерт үлдсэн бичлэг интернетэд тавигдсан байна. Уг бичлэг дээр дөрвөн настай сахилгагүй охиноосоо болж ээж нь өөр нэгэн үйлчлүүлэгч бүсгүй болон зөөгчтэй муудалцаж буй нь дүрслэгджээ.

 

Бичлэг эхлэхэд, нэгэн үйлчлүүлэгчийн бага насны охин өөр хүүхэдтэй нуугдаж тоглож байхдаа танхим дундуур гүйн, сандлын араар орж нуугдах аж. Үүний дараахан бас нэгэн үйлчлүүлэгч бүсгүйн тэвчээр алдагдсан бололтой суудлаасаа огло харайн боссоноо охины нуугдаж буй сандлыг очин хөлөөрөө ёворсноос хамаг асуудал үүссэн тухай CGTN мэдээлсэн байна.

 

 

Харин охины ээж Сун хэмээх эмэгтэй хариуд нь нөгөө хүүхэн рүү очин нуруу руу нь дайрах аж. Энэ үед зөөгч тэдний маргаанд оролцон, эмэгтэйчүүдийг салгахаар оролдох бөгөөд уг хоёр эмэгтэй бие бие рүүгээ савтай ус шидэлцэхэд хүрэв.

 

 

Дараахан нь охины сандлыг өшиглөсөн эмэгтэй түрүүлж ресторанаас гарч яван, харин охины ээж замд нь тээглэсэн зөөгчийг цохиод авах нь харагдана.

 

Хятадын интернет хэрэглэгчид уг хоёр бүсгүйн үйлдэлд нэлээн шүүмжлэлтэй хандсан байна. Эхний бүсгүйг тэвчээр муутай, жаахан хүүхдэд дээрэнгүй хандсан гэсэн бол охины ээжийг хүүхдээ олон нийтийн газарт биеэ зөв авч явах талаар сургаагүй, мөн мөрөөрөө ажлаа гүйцэтгэж яваа зөөгчийг цохидог нь буруутай гэжээ.

 

Video of restaurant fight over noisy child sparks cyberbullying of protagonists

 

 

Д.Мөрөн


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна