8 настай үлдсэн хүү дээрэмчдээс эцэг эхийнхээ өшөөг авчээ

8 настай үлдсэн хүү дээрэмчдээс эцэг эхийнхээ өшөөг авчээ

Америкийн алдартай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн нэг болох Фрэнк Бордман Итон (Frank Boardman Eaton)  1860 онд Коннектикут мужийн Хартфорд хотноо төрсөн бөгөөд түүний гэр бүл 1868 онд Канзас дахь эдлэндээ нүүн иржээ. Энэ л онд Фрэнк Итоны хүүхэд нас дуусгавар болсон аж.

Нэгэн гайт шөнө тэдний гэрт оргодол зургаан дээрэмчин этгээд дайран орж, бяцхан хүүгийн нүдэн дээр ээжийг нь хүчиндээд, тэдний өмнө өвдөг сөгдсөнгүй хэмээн аавыг нь буудан хөнөөгөөд явжээ.

 

Энэ явдлын дараа ээжийнх нь ухаан солиорч, хөрш Моше Биман хүүд анхаарал тавих болсон байна. Тэрээр хүүг револьвер гар буугаар буудахад сургажээ. Ингээд 16 нас хүрэх үедээ Фрэнк 40-45 метр зайд мөлхөж яваа могойн толгойг алдахгүй онодог болсон байна.

 

Хүүгийн асран халамжлагч Моше Биман: “Хүү минь, чи эцгийнхээ өшөөг авахыг оролдохгүй бол чамд өвөг дээдсийн чинь гэсгээл ирэх болно шүү” хэмээн хүүд хэлдэг байж. Иймээс Итон өөрийн буудах чадвараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллаж байхдаа ч үргэлжлүүлэн сайжруулсаар байсан гэнэ.

 

Фрэнк Итон 30 орчим настай байхдаа оргодол гэмт хэрэгтнүүдийн архивын материалд нэвтэрч хайсаар эцэг эхийг нь хорлосон таван дээрэмчнийг олж хөнөөсөн байна. Харин зургаа дахь дээрэмчин Итон түүнийг хайж олохоос өмнө нас барсан байжээ. “Гар буутай Пит” (Pistol Pete) хэмээн алдаршсан Фрэнк Итон 98 настайдаа таалал төгссөн аж.   

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна