Яах гэж юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодоод...

Яах гэж юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодоод...

Би баяндаа биш. Бас баярхсандаа доорх зүйлийг бичиж байгаа хэрэг биш юм. Авахыгаа аваад гээхээ гээнэ биз ээ.

Яах гэж, юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодлоо. Өдөр шөнөгүй цаг наргүй ажиллахад би сард монгол төгрөгөөр 4 сая, амраад цаг нартай ажиллахад 3сая 500 орчим цалин авч байна. Гэтэл энэ цалин надад, миний хэрэгцээнд өнөөдрийг хүртэл хангалттай хүрэлцдэггүй байж. Яагаад гэвэл би сар болгон үнэтэй ямар нэг брендийн зүйл өөртөө авдаг. Тэр нь 500-1500$ байх жишээний. Үлдсэн хэдэн төгрөгийг цааш нь хийхдээ хийгээд идэж уухдаа уугаад дуусдаг аж.Гэтэл би монголд сард 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байхад надад хангалттай хүрдэг байж. Би идэж уугаад, үр хүүхдээ хооллож, хувцаслаад хажуугаар нь өр ширээ дараад яаж ийгээд болгодог байжээ. 
Би өнгөрсөн 8-р сард л гэхэд өөртөө Оогий брэндийн могойн арьсан пүүз 450$ -р авсан байна. Тэр нь монгол мөнгөөр 450×2460=1,107,000 Гэтэл энэ сард Canada Goose брэндийн өвлийн куртик авна гээд төлөвлөцөн байж. Энэ 980$×2460=2,410,800 жишээний.
Өөрийгөө харлаа би өмсөх гуталгүй, өвөл өмсөх куртикгүй хүн юмуу гэж. Гэтэл надад нөгөө брэндүүдийн 5 ш кет, 3 ш пүүз, өвлийн гутал 3 ш, хавар намрын гутал 4 байна. Шунан дурлан байж авсан эдгээр гутлаа би жилд ганц хоёр л өмсдөг бүгд шинээрээ шахуу. Би ноднин гоншигнон байж 500 мянгаар өвлийн куртик ханиараа авахуулсан. Ноднин өвөл гэртээ голдуу байсан учир бас л шинээрээ . Тийм байхад одоо би 980$-р ахиад куртик авна гээд бодоод сууж байгаа маань сэтгэлгээний асар том доройтол. Нэг ёсондоо би уг куртикыг авахын тулд, бусдад сайхан харагдахын тулд хүний нутагт жорлон угааж байнаа гэсэн үг. Яагаад би, яагаад бид, яагаад монголчууд хүнд таалагдах гэж хувцасладаг, хүнд магтуулах гэж гоё ярьдаг юм бэ??? Яагаад???
Чи, би хэний өмнөөс амьдраад байгаан бэ? Хэнд таалагдаж таалуулах гээд байгаан бэ. Бодох л зүйл
.Анх би Солонгост ирээд гайхдаг байсан. Энэ хүмүүс ямар арчаагүй юм бэ энэ яажийсан гутлаа сольж болдоггүй юм байхдаа, энэ цамцнаас өөр цамцгүй юм байхдаа гэх мэт солонгосчуудыг хараад боддог байлаа. Гэтэл арчаагүйдээ биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр яажгий гутал тэр хүний хэрэгцээг хангаж чадаж байна. Түүний хэрэглээнээс гарах болоогүй учраас тэр залуу, тэр бүсгүй тэр хувцастай, тэр л гуталтайгаа явж болоод байна. Амьдарч чадаад байна.
Гэтэл яагаад бид өдөр болгон үдэшлэгт явж байгаа юм шиг хувцаслаад, тэгсэн хэрнээ түүндээ ханаж цаддаггүй шунадаг юм бэ . Тийм байж яагаад надад юу ч байхгүй гэж хоосон ам, шалдан гуя царайлдаг юм бэ???
Та бүхэн бодоод үзээрэй. Магадгүй яг одоо, эсвэл маргааш үнэтэй цайтай зүйлд мөнгө үрэх гэж байгаа бол "Энэ надад үнэхээр хэрэгтэй юу, тийм чухал уу" гэж өөрөөсөө асуу.Эргээд харахад өмсөж зүүхгүй, эдлэж хэрэглэхгүй новш цуглуулцан байх вий.

Би өөр дээрээ жишээ авч бичиж байгаа учир ахин нэг жишээ. Манай хүн өчигдөр надтай ярьж байна.
-Ханиа, хайр нь машины үнэ ханш судалж байя. Нөгөө ахын яриад байсан 100-г авах уу эсвэл 570 зүгээр үү ханиа? .
Тэгэхээр нь би миний хань яагаад заавал ийм үнэтэй машин авах гээд байгаан гэхэд.Манай хүн: Юу гэсэн үг юм бэ ханиа. Олон жил гадаад дотоодод байгаад ирцэн найз нөхөд ах дүүгээс эхлээд ямар машин унаж, юу өмсөж зүүж гээд харна ш.дээ гэлээ.
Тиймээ ингэж хэлэх нь миний ханийн зөв. Хэн бүхэн ингэж л боддог . Энэ нь чухамдаа хүнээс дутуу явахгүй гэсэн л санаа.Гэхдээ би ханьдаа ингэж хэлсийн: 
- Миний хайр сонс доо . Ингэж ярих нь миний ханийн зөвөө. Гэхдээ ханиа. 100 саяар машин авах, 10 саяар машин авах хоёрт асар их ялгаа бий шүү. Чи бид хоёр хүний өмнөөс амьдраагүй Хэн юу гэж хэлэх нь чухал биш шүү дээ. Гол нь манай гэр бүл бүтэн, дүүрэн амьдрах л чухал. Тийм болохоор хайраа бид хоёр бусдад таалагдах биш, харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийж явбал өгөөжтэй шүү дээ гэсэн. Манай хүн за тэгвэл чамайгаа ирэхээр болъё доо гэнэ лээ.
Би юу гэж бодож байна гэхлээр, яагаад бид хүний нутагт хөлс хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгөө үнэтэй машин, үнэтэй хаус, булган шубэнд өгөөд дуусгах ёстой юм бэ.100 саяын машин унах биш, 10 саяар prius авахад 90 саяар жишээ нь 10 хүний ажлын байр бэлдэж болно. Тэр 10 хүний цаана хичнээн хүүхэд, хичнээн өвчтэй хүн, хэдэн эхнэр халуун хоолтой, дулаан хувцастай явах бол.Энэ л надад чухал болохоос биш өнөөдөр би л тансаг амьдарч байвал миний хөрш өлсөж үхэх нь надад хамаагүй гэсэн аминчхан бодол тээх ч эрхгүйгээ ухаарлаа.

Эцэст нь эрхэм хүмүүн та аливаа зүйлийг өөртөө авахдаа энэ үнэхээр надад чухал уу, хэрэгтэй юу гэж өөрөөсөө заавал асууж байгаарай.Ноднин, эсвэл 3 жилийн өмнө, магад 7 жилийн өмнө авсан гутал чинь, эсвэл цүнх чинь ч юмуу таны хэрэгцээг одоо хэр нь хангаад болоод байвал заавал солих шаардлага байна уу өөрөөсөө асуу. Үхэхдээ үнэтэй брэндээ аваад үхэх бил үү бид?

Жасс Жассмин

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Uneheer negiig bodohoor mundag bichjee bayarlalaa sanal neg bn
2017-10-03 14:40:27    |    202.131.225.197

Эрэн сурвалжилж байна