Шалдан жуулчин хүмүүс рүү хутга барин дайрчээ

Шалдан жуулчин хүмүүс рүү хутга барин дайрчээ

Таиландын Паттайя амралтын хотод хийсэн нэгэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Уг бичлэг дээр нэгэн шалдан жуулчин хутга бариад ойр орчмынхон руугаа дайрах аж. Цагдаагийнхны мэдээлснээр, уг этгээд орос жуулчин байсан бөгөөд түүнийг баривчлан саатууллаа гэж The Sun-д мэдээлжээ.

 

Орон нутгийн иргэдийн гэрчилж буйгаар, ямар нэгэн юманд хилэгнэн уурласан нүцгэн эр улаан дэнлүүний гудамжин дахь худалдагчид руу гэгээн цагаан өдрөөр хутган барин дайрсан гэжээ. Уг орос эр согтуу байсан бололтой.

 

 

Цагдаагийн ажилтнууд уг эрийг тэр дор нь шууд баривчлалгүй, 20 орчим минут дагаж яваад саатуулан баривчилсан аж. Одоогоор түүнд ямархуу ял шийтгэл оногдох нь тодорхойгүй байна. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
muusain yanhanuud yumiig ni mulzlahgui yu
2017-10-04 00:22:37    |    78.250.161.170

Эрэн сурвалжилж байна