Хүүхэдтэй хүүхэнтэй гэрлэснээс болж 12 жилийн ял авчээ

Хүүхэдтэй хүүхэнтэй гэрлэснээс болж 12 жилийн ял авчээ

Хүмүүний амьдралд юу эс тохиолдох билээ. Жишээ нь, та хэнд ч түвэг удалгүй, мөрөөрөө амьдарч байж. Үнэнч шударгаар хөдөлмөрлөн, гэр бүлдээ санаа тавьж, хүүхдүүдээ /өөрийнх ч биш байж болно/ өсгөж хүмүүжүүлээд. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоор эргэх ч бий.

Одоо өгүүлэх гэж буй түүх бол хэлмэгдлийн үеийн 1937 онд ч бус, харин орчин үед тохиолджээ.

Оренбургийн ойролцоох Ждановка сууринд нэгэн эмэгтэй амьдарч байв. Нас 50 дөхсөн, гурван хүүхэдтэй. 30 настай охин нь шизофренитэй, дундах – өсвөр насны охин бас оюун ухааны хомсдолтой гэсэн оноштой.  Хижээл эмэгтэйн хувьд, сүүлийн хоёрхон жилийн дотор хамаг ойр дотны хамаатан саднаа алдаад бараг ганцаараа үлдсэн. Амьдрал нь бараан, хүнд хэцүү.

Ингээд байж байтал нэгэн эртэй танилцжээ. Мэдээж, тэр ханхүү биш, энгийн л нэг ажилчин эр. Хааяа зуу татчихна, гэхдээ гэм хоргүй. Угаасаа ч огт амсдаггүй орос хэр байдаг билээ. Гол нь, тэрээр ядарсан эмэгтэйтэй гэрлэн, боломжоороо тус нэмэр болж байв.

Харин нэг л өдөр 30 настай шизотой охин хойд ааваа олихоор шийдэв. Оюуны хомсдолтой дундах охинд ч хойд аав төдийлөн таалагдахгүй байсан бололтой. Тэдэнд огт гар хүрдэггүй хэдий ч идэж уусан аяга тавгаа ядаж угаачих хэмээн хойд аав хэлдэг байсан нь таалагддаггүй байсан аж.

Ингээд хоёр мэдрэл муут охид цагдаагийн газар очоод хойд аавынхаа тухай худал мэдүүлэг бичээд өгчихөж. Тэдний хүсч байсан ганц зүйл нь, хойд аав ээжтэй нь хамт амьдралгүй өөр тийшээ явах.

Гэвч тэд хууль сайн мэдэхгүй, тэнэг болохоороо хожмын хор уршгийг тооцоолсонгүй. Харин цаашаа бүх зүйл болдгоороо өрнөжээ.

Мөрдөн байцаагчид “гаж донтны” хэргийг шүүрэн авав. Иймэрхүү “аймшигт гэмт хэрэг” илрүүлчихвэл мөрөн дээрээ шинэ од нэмж, тушаал дэвшин, бас бус их юм болно. Тэд шизотой бүсгүйг тойглон, элдэв мэдүүлэг бичин авч, ээж нь нөхрийнхөө гэм буруугүйг батлах баримт авчирсан хэдий ч хэрэгсэхгүй орхисон байна. Дагавар охины мэдүүлсэн өдөр, цагт тэд өөр хотод хамаатныдаа байсан тул хүчирхийлэл биеэр үйлдэх боломжгүй байсан гэдгийг нотлох баримт авчирсан байж. Гэтэл түүний эцэг эх байх эрхийг хасчихсан гэнэ.

Ингээд охидыг асрамжийн газар руу, хойд аавыг 12 жилийн хорих ялтайгаар шорон руу илгээв. Харин асрамжийн газарт очингуутаа юу гээч гайтай хэрэг үүсгэснээ том охин сэхээрсэн байна. Тэрээр хойд ааваа гүтгэсэн тухайгаа бичиж илгээсэн хэдий ч шүүх ахин авч хэлэлцэх боломжгүй гэжээ. Тэгээд ч, хэн л жирийн нэгэн “гаж донтны” хэргийг ахин дахин шалгахыг хүсэв гэж. Тэр ямар депутат ч биш, энгийн л нэг байдаг эр.

Энд хууль сахиулах байгууллагынхны хуудуутай ажиллагаа харагдаж байна. Тэд уг хэргийг нягт нарийн шалгахын оронд мэдрэл муутай бүсгүйн үгээр асуудлыг шийдэн, нэгийг нь 12 жилийн ялтай шоронд, хоёр охиныг асрамжийн газарт цөлсөн аж. 

 

Д.Мигаа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна