Ган гачгаас гарахын тулд хүүхдүүдийг хороон, өргөл барьж байна

Ган гачгаас гарахын тулд хүүхдүүдийг хороон, өргөл барьж байна

Африкийн Уганда улсад сүүлийн хагас зуун жил тохиолдоогүй ган гачиг нүүрлээд байгаа билээ. Үүний улмаас 1,5 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгараад байгаа бололтой.

Орон нутгийн оршин суугчид аргаа барахдаа сүнсээр дамжиж бороо ирнэ гэдэгт итгэхэд хүрчээ. Ингээд бороо дуудаж, ган гачгаас аврагдахын тулд тус улсын ид шидтэнүүд хүүхдээр өргөл барьж, амийг нь хороож байгаа тухай  Religion news service мэдээлсэн байна.

 

 

Зөвхөн энэ сард л гэхэд, тус орны хууль сахиулагчид иймэрхүү зан үйлийн аллага үйлдсэн байж болзошгүй 44 сэжигтнийг баривчилжээ. Тэдний нэг нь найман удаа ийм зан үйл хийсэн хэргээ хүлээсэн аж.

Уганда улсын хувьд, зан үйлийн ийм гэмт хэрэг гарах нь ховор бус юм. 2015 онд гэхэд, ийм зан үйлийн золиос болсон 7 хүүхэд, 6 насанд хүрэгчдийн цогцос олдож байсан бол, 2016 онд 7 хүүхэд, хоёр том хүнийх олдсон байна. Тэдгээр цогцсуудын чих, шүд, уруул, бэлэг эрхтэн зэргийг тасдаж авсан байжээ.

Тус орны цагдаагийнхны өгүүлж буйгаар, мэдэгдсэн нь л энэ болохоос биш, мэдэгдэхгүйгээр иймэрхүү шашны зан үйлийн золиос болсон хохирогчид бүр олон байх магадлалтай гэжээ.

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Мунхаг гэхэд дэндүү мунхаг лалрууд байхыымаа энэ африкийн хөлдүү ацнуудд
2017-10-03 09:25:27    |    202.179.31.15

Эрэн сурвалжилж байна