Иргэдийг 380 сая төгрөгөөр хохироосон Идэрийг батлан даалтад гаргахаас татгалзав

Иргэдийг 380 сая төгрөгөөр хохироосон Идэрийг батлан даалтад гаргахаас татгалзав

Иргэдийг хууран мэхэлж залилах гэмт хэрэг сүүлийн үед эрс нэмэгдсэн. Иргэдийг  сэрэмжлүүлэх зорилгоор нэгэн хэргийн талаар  товч  сурвалжлага мэдээлэл бэлтгэлээ.  "Японоос хямдхан үнээр Приус машин оруулж ирнэ" гэж  78 иргэнийг залилсан хэрэг жилийн өмнө гарсан юм. Хэрэг мөрдөн байцаалтын  шатанд, шийдэгдээгүй. Шүүхээс гэмт хэрэгт холбогдогчийг үргэлжлүүлэн хорьж шалгуулахаар болжээ. 

Батлан даалтад гараад 40 сая төгрөг залилжээ

Өнгөрсөн жил “Японоос хямдхан машин оруулж ирнэ” гэж 78 иргэнийг залилж, 380 сая төгрөгөөр хохироосон  хэрэг гарч байсан. Сэжигтэн Идэрийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч хэрэг сунжирсаар өчигдөр анхан шатны шүүх дээр Идэрийг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцжээ. Шүүхээс Идэрийг батлан даалтад гаргах боломжгүй гэж үзэн үргэлжлүүлэн хорьж шалгахаар болов. Сэжигтэн өмнө нь батлан даалтаар гарсан хугацаандаа дахин иргэдийг мэхэлж 40 сая төгрөгийн  хийсэн учраас энэ удаа батлан даалтаар гаргаагүй байна. Түүнд дахин хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй.

78 иргэнийг 380 сая төгрөгөөр хохироосон

 2016 оны наймдугаар сарын 13-нд "FM" радиогоор Японоос машин хямдхан захиалж оруулж ирж өгнө гэсэн зар явсан юм. Би сонирхоод “Приус 20” автомашин хэдээр оруулж ирэхийг асуухад есөн сая төгрөгөөр оруулж ирнэ гэхээр нь очиж уулзаад, гэрээгээ байгуулаад, мөнгө төгрөгөө өгсөн” хэмээн хохирогч А ярив.

Хохирогч Б японоос Приус машин хямдхан  оруулж ирнэ гэсэн зарын дагуу байгууллага дээр нь очиход  гадаа нь дөнгөж оруулж ирсэн гээд шинэ машин байхад нь итгэсэн” гэлээ.

Тус “Blue Wind” компани нь 4-5 ажилтантай байсан. Тэд захиалагч нартай гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж байсан учраас ихэнх иргэн найдвартай хэмээн итгэж урьдчилгаа мөнгөө тушаасан тухайгаа ярьж байгаа юм. Хохирогчид  цаг хугацаа өнгөрөх тусам уг компани луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, гэр бүл , ах дүү, найз нөхдөөрөө нийлж байгуулсан нь мэдэгдсэн” гэв. Гэхдээ зөвхөн Идэрийг саатуулан  шалгаж байгаа. Бусад ажилтныг нь холбогдолгүй гэж  үзсэн бололтой. Японоос хямдхан машин оруулж ирнэ гэж богино долгионы радио, цахим сүлжээгэр явуулсан зард итгэсэн иргэд хамгийн дээд тал нь 15 сая, хамгийн бага нь 2-4.5 сая төгрөгөө зальт этгээдэд алдсан байна.

Ийнхүү 78 иргэнийг 380 сая төгрөгөөр хохироосон хэрэг  шийдэгдээгүй сунжирсаар. Шалгалт үргэлжилж байгаа юм.

Д.Дорж

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна