Далайн арслан хүүхэд шүүрээд ус руу авч оржээ

Далайн арслан хүүхэд шүүрээд ус руу авч оржээ

Далайн арслан нэгэн охин руу хэрхэн дайрч буй бичлэг интернетэд тавигдсан байна. Энэ явдал Канадын Бритиш Колумбид тохиолдсон аж.

Далайн арслан нүд ирмэх зуур үсэрч охиныг зуугаад ус руу шумбасан байна. Охинд туслахаар гэрийнхэн нь болон ойр хавийн хүмүүс ухасхийж, түүнийг аварч чаджээ. 

Далайн арслангийн араас үсэрсэн эр охиныг булаан авч эрэг дээр байгаа хүмүүст дамжуулан, өөрөө араас нь авиран гарч ирж байна. Энэ хэргийн улмаас хэн нэгэн гэмтсэн тухай мэдээлэл алга байгаагаас харахад, золоор бүх зүйл тайван өнгөрсөн бололтой.  

Sea lion drags girl into Steveston waters

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Далайн арслан биш далайн хав гэдэг юм.
2017-10-03 21:38:42    |    182.160.35.133

Эрэн сурвалжилж байна