Амьд үлдэхийн тулд хүний мах иджээ

Амьд үлдэхийн тулд хүний мах иджээ

1972 оны 10-р сарын 13-нд  Old Cristians Club регби клубын залуучуудын баг тэмцээнд оролцохоор ойр дотныхон болон ивээн тэтгэгчдийн хамт Уругвайгаас Чили орохоор ниссэн байна.

Харамсалтай нь, онгоц цасан шуурганд өртөн, уулын оргил мөргөн сүйрсэн аж. Хөлгийн бүхээгт нийт 45 хүн явснаас сүйрлийн үед 12 зорчигч амь алджээ. Үлдсэн хүмүүс нь аврагдахын тулд боломжит бүхий л зүйлийг хийсэн байна: цасыг ус болгон хэрэглэж, дулаацахын тулд хөл гараа цасаар зүлгэж байж.

Хэд хоногийн дараа амьд үлдсэн хэд нь амь үрэгдэгсдийнхээ цогцсыг идэхээр шийджээ. Найз нөхдийнхөө махыг идэх зайлшгүй шаардлагын улмаас ихэнх нь сэтгэлзүйн цочролд орсон байна. Гэвч өөр сонголт байсангүй. Хүний мах идэх, эсвэл үхэх.

 

Эрэл хайгуулынхныг дуудахыг оролдсон хэдий ч ямар ч амжилт олсонгүй. Цагаан дэвсгэр дээр байгаа цагаан өнгөтэй онгоцыг хэн ч харж чадсангүй. Онгоцны их бие дээр “SOS” хэмээн бичих гэтэл тэдэнд байсан уруулын будаг хүрсэнгүй.

Хоёр долоо хоногийн дараа онгоцны үлдэгдэл хэсгийг цасан уруй дайрч, ахин найман хүнийг хөнөөв. Цасан хунгар онгоцны сэгийг дулаалж, амьд үлдэгсэд ахин хагас тонн орчим махтай болжээ.

 

Багийн хамгийн бадируун биетэй гурав нь Андын нурууг давж хүмүүст мэдээ хүргэхээр явав. Тэд 9 хоног явсны эцэст хүмүүсийн бараа олж харжээ.

Харин хоёр сар гаруйн дараа л ослын газарт аврагч нисдэг тэргүүд ирж, амьд үлдсэн 16 хүнийг авч явсан байна. Энэхүү түүх дэлхий дахинаа түгэн тархаж, хэд хэдэн ном, хоёр урансайхны, хэдэн баримтат кино бүтээгдсэн аж. 

 

Д.Мигаа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
alive neg kinonii ner ni
2017-10-04 11:19:38    |    202.79.203.43
flight 571
2017-10-04 13:36:27    |    49.0.140.79
мөн ALIVE
2017-10-04 13:38:27    |    49.0.140.79

Эрэн сурвалжилж байна